Бичин жилийн анхны бодол
2016-02-11,07:45
Муу нигуурт гэх бичин жилийн сар шинийн мэндийг бурхны олон үрс, тэнгэрийн олон үрс, элбэрэлт аав ээжийн үрс та бүгдэд хүргээд сав дүүрэн хоолтой, санаа дүүрэн ажил үйлстэй, гал нь илчтэй, сэтгэл бүтэнтэй, алаг үрс нь эрүүл цовоо, өтгөс буурал нь ухаан саруул, залуус хойч нь цог золбоотой, бага балчир, идэр залуус, ахмад буурлууд, төр түмэн олон минь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сайхан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Нар нь налайгаад, хүн зон нь үндэсний бахархал болсон гоёлоо өмсөөд, мишээл татуулан бүгд л дээдийн дээд үг болсон ерөөл хэлэлцэн байх нь хүндэтгэм сайхан санагдсаныг нуух юун. Алтан наран хүртэл бидний баяр хөөрийг хуваалцах мэт дулаан бүлээн илчээрээ гийгүүлэн гайхуулан алтан цацрагаа хүн бүрт хүргэн мишээн ерөөл талбих шиг.
бичсэн: director төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 303 удаа