Такси баригч
2010-09-01,15:04
Амьдрал сайхан, Амьдрах бүр сайхан гэсэн үгийг хэн нэгэн хэлсэн байдаг билээ. Нэгэн андын блог дээр хүртэл байдаг. Инээмээр санагдсан цагтаа инээ, уйлмаар байвал уйл. Инээх ч тэнхэл хүрэхгүй цаг ирвэл яана. Хэзээ хойно хадан гэрийн хаалга тогшин хүлээх зуур харамсаад ч барахгүй гэмшвэл яана. Нуршилгүй нэгэн өгүүллэг тавьяа. Нэмж хасалгүй тэр хэвээр нь энд үлдээе. Таалагдана 100 хувь.
Энэ дуу, өгүүллэг хоёр яг л нэг санааг илэрхийлээд байх шиг.
Урд шөнө vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилvvдийн өвлөөс илvvтэй хvйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгvй хот газрын бидэнд өвлийн хvйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагvй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Тvvгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины vйлчилгээ гэх vv дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхvv төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай vедээ би ингэж хошигнодог юм. Vнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бvл иймэрхvv маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хvн чинь нэг их холгvйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гvйх шогшихын завсар очив. Хvйтний эрч, тэр тусмаа өглөө vvр цайхаас өмнөх vнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу хаалгаа нээхэд хаалганы завсраар саагих ууран дунд зогсох тvvний өрвийсөн vснээс нь хvртэл халуу дvvгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгvй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нvдээ ээлжлэн нухлана. Би тэрvvхэн хооронд хөлдөж vхэх гэж байгаагаа мэдэхгvй зvvд зэрэглээ шиг харагдах тvvнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгvй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн гэмээр vнэр ханх тавина. Гэхдээ энэ vнэрт би аль хэдийн дасаад бvр эергvv санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хөдөлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас өглөөний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сvртэйеэ харагдана. Угаас өглөө эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг vvдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар өрөөнийхөө богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хөөрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хvчлэхэд ёолох мэт ёнгинохыг хараад яагаад ч юм шээсээ савиртал чихдvvлсэн унага сарваа санаанд ороод байдаг юм. Өрөвдмөөр шvv.
Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хөөртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн өдөр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгvй, орлого дажгvйвтэр бол тэр өдөр сэтгэл тэнvvн, зовхи өөдөө. Харин хvн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгvй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бvvр нормойж гvйцдэг гэж байгаа. Ялангуяа өвлийн хvйтэнд машинаа тvрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм өдөр л битгий болоосой.
Би ч сурснаараа төмөр замын буудал руу энэ өдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хөдөллөө. Угаасаа өдөр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зvс таних, заримыг нь огт хараагvй яг над шиг зорилготой нөхдvvд нааш цааш хөлхөлдөнө. Тэд цөмөөрөө л хvн тосож байгаа хэрнээ ер тэгээгvй мэт царайлах нь сонин. Удсан ч vгvй галт тэрэг ирлээ. Би ч ухсахийн бараг эхний гарч ирсэн хоёр хvнээс
- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл
- Нэгдvгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хөндийвтөр дуугарлаа.
- За, за явъя, явъя. Ачаа бий юу?
- Байхгvй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хvн, хvн янз янз л байдаг юм чинь.
Нэгдvгээр хороолол учиргvй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгvй. Заримдаа өглөө хар vvрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд vл биелэгдэх мөртөө гэнэн гэмээр нэгэн мөрөөдөл байдаг гэж байгаа. Нэг хvн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хvн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нөхөр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мөрөөдөл шvv.
Төдөлгvй vvр цайгаад эхэллээ. Харуй бvрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр vv сэтгэл ч гэсэн хөнгөрөөд, бvх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.
Удсан ч vгvй өнөө хоёрыг буулгаж, энэ өдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Өглөөний жихvvдэс гараагvй болохоор тэр vv “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сvйд болж байхаар ганц ч болов хvн авчих юмсан гэхдээ нэгдvгээр хорооллыг бараг бvтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зvгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгvй. Ингэж тойрч байгаад л нэг хvн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагvй бололтой. Замын хажууд хоёр хvн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хvн андашгvй л дээ. Би бvр баярласандаа
- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж өөрийн мэдэлгvй амандаа хэлээд хэн нэгэнд өөрийгөө гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нөгөөгөө тvшисхийн зогсох нилээд биерхvv хөгшин залуу хоёр хvн рvv дөхөөд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шөнөжингөө савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хvн зөөнө гэдэг ёстой там шvv дээ. Vглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бөөлжинө. Зарим нь бvр мөнгөө өгөхгvй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хөл дээрээ нэг л итгэлгvй туниа муутайхан гишгэлэх агаад харваас тvvнээс илт залуу харагдах нөгөөх нь тvvнийг лавхан сугаджээ. Зөөлхөн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгvйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвvv, дургvй хvрэвч яаж ч чадсангvй. Тэгтэл залуу нь хаалга нээж
- Сайн уу? Ахаа. Та өнөөдөр хэр завтай вэ? гэх нь эв эрvvл ээ. Тvvнээс архи vнэртсэнгvй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогvй байсан би юу гэхээ мэдэхгvй хэсэг ангалзсанаа
- Завтай бол яах гэсэн юм? гэж дургvйлхэж буйгаа мэдэгдэхгvйг хичээсэн ч цаанаа нэг хөндийвтөр дуугарлаа. Тэгтэл залуу
- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт vгээ хэсэг таслах зуур “Эд нар мөнгөгvй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хөгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь
- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харвалт өгчихсөн юм. Ухаан санаа нь бол эрvvл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зөвшөөрвөл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Vнэ мөнгийг нь гомдоохгvй ээ. Гэхдээ арай км- ээр төлж чадахгvй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ
Ямартай ч гэсэн согтуу биш гэдгийг мэдээд тэрvv сэтгэл бага ч гэсэн хөнгөрөв.
- Чи тэгээд хэдийг өгөх юм?
- Танд би хорин мянгыг өгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их тvгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобусанд эсвэл баячуудын жийпэнд шахуулан өдөржингөө уур уцаараа баран явдаг надад учиргvй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин өөрчлөгдөөд зvгээр ч юм шиг санагдаж
- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангvй. Тэгтэл залуу
- За, за би танд арван мянгыг нэмж өгнөө. Таныг vнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж тvрvvнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, өөрөө суусангvй. Би бага зэрэг гайхаж
- Vгvй ээ чи . . .
- Зvгээрээ ахаа. Манай аав бvх юмаа мэднээ. Та санаа зоволтгvй. Манай аав чинь цэргийн хvн байсан гэсэндээ чанга эр шvv. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нvдээ ирэмчихээд эргээд алхчихав.
“За байз яадаг билээ. Энэ хvн одоо яаж балладаг бол. Буруу зөрvv яваад төөрч будилаад хамаг бензин бараад эсвэл өтгөн шингэн алдаад мөнгө олох гэсэн биш өдөржингөө нэг өвчтэй хvн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ өнөө залуу аль хэдийн арилаад өгсөн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа өмнө толь юмаа тохируулж байгаа дvр vзvvлж хажуу дахь хvнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хvмvvс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бvv мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мөр, гар нь унжисхийгээд эвгvй. Өрөөсөн завж нь унжаад, шvлс нь гоождог байх гэмээр харагдана. Тэр нуруу туруу өндөр, цээж өргөнтэй ер нь их том хvн юм. Гэхдээ том биетэй хvнд чинь ийм гай дайрчихаар бvр эв хавгvй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор тvvнийг гөлрөөд суугаад байж яаж болох вэ дээ. “За өнгөрсөөн, өнгөрсөн” гэж бодоод
- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгvй бvдvvн, сөөнгө дуугаар
- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.
“Бага зэрэг гацаатай ч гэсэн vгvй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод
- Та чинь сайн л ярьдаг юм байна шvv дээ гэхэд
- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх vгээ олж ядлаа. Ямар хvv чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л
- Vгvй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгvй л дээ гэж ээрч муураад бvр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч vгvй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.
- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сvйд болдог болов уу” гэж бодсон чинь
- З . . . зv . . . зvгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгvй инээгээд
- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.
“Зvгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч тvvнээ мэдэгдсэнгvй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хvн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд
- Э . . .э . . .энд . . . гэнэ
- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл
- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хvнгэнvvлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгvй яах юм гэж байгаа бололтой. Ер нь тvvний “Би хурандаа Санги” гэдэг vгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хөл гарынхаа эвийг олон арайхийж буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хөл дээрээ доголох маягтай гишгэн өрөөлдөн явах тvvнийг хэн ч харсан эрvvл гэхгvй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрvvл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хvн ийм vедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгvй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бvр нормойж гvйцээ байлгvй. Тvй, тvй шал дэмий юм бодчихлоо. Тvvний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогvй ч гэсэн надад байхгvй чанар болохоор таалагдаж байлаа.
Нэг их удсангvй тэр эрvvл гартаа жижигхэн хайрцагтай эм, дөрвөлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох vед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч өөр арга байсангvй. Тэргээ асаан хөдөлсний дараа хурандаа
- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их vнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид vзvvлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгvй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.
Тиймээ, Хvн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг vе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээднээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.
Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа
- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ
Одоо нэгэнт өөр хvн хайх хэрэггvй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод тvvнийг даган орлоо. Арван найм есөн насны туранхай өндөр хvv хаалга нээж өгөв. Намайг том өрөөнд орохыг урих мөртөө буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр vv өглөөний нар тусахгvй юм. Энд тэндгvй хувцас хунар, элдвийн юмс vvгээр тvvгээр хөглөрөөд, цаанаа нэг бvvдгэр. Яг л нэг өглөө болж буй айлын шинж нvднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хөнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шөнөжингөө амьсгалсан агаарын хvнд vнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагvй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хvv рvvгээ хандан
- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мөнгө? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа vргэлжлvvлж байгаа бололтой. Хvv нь
- Би танд өгсөн ш дээ
- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?
- Хэлсэн ш дээ би танд. Мөнгө хэрэг болоодоо гэж . . .
- Хэ . . .хэ . . . хэдийг нь vрсэн чи?
- Хорин таван мянгыг
- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .
- Заа, засс! та ямар сvртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгvй гэж дээрэлхvv ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж
- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггvй юм
- Тэгээд яах юм? Та чинь хvн загнаад байж гэхэд хурандаа шvлс нь савирсан амаа ангалзуулан байж
- А . . .ар. . . арвыг нь аав өгсөн гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хөөрхий хурандаа хvvгийнхээ vрсэн мөнгөнөөс арван мянгыг нь ч болов өөрийнхөө нvvрээр эхнэрийнхээ өмнө тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бvр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.
Тэгээд хурандааг ажвал саяын vргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих өнгөгvй цагаан шvлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа
- М . . .ми . . . миний бага хvv. Оюутан гэлээ. Хvvгийнхээ хийсэн vйлдлийг ч, өөрийнхөө өмөөрсөн шалтгааныг ч маш богинохон мөртөө оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.
- Өө, тэгэлгvй яахав дээ. Оюутан хvнд хэдэн төгрөг хэрэг бололгvй яахав гэж ойлгосноо илэрхийлэн өөдөөс нь нvдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой
- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр vе vе их хvч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нөгөө өрөөнөөс
- За, одоохоон одоохон гэх зөөлхөн дуу гарч, удалгvй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа
- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.
- Сайн уу? Миний дvv. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хvрэлгvй орилчихдог юм зvгээр гэлээ. Тvvний дуу намуухан, дөлгөөхөн ажээ. Гэхдээ би тvvний дууны сайханд уярсандаа ч биш зvгээр л vсгvй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Тvvний толгойн vс нь бvгд хогжруутан унаад дөнгөж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сөөвгөр цагаан vс сөрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой
- Өө, эгч нь алчуураа зvvхээ мартчихаж гээд нөхөрлvvгээ толгойгоороо дохиж
- Энэ гэж нэг юм хvн яаруулаад тэр байхгvй юv гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан тvvнийг залуудаа сайхан хvvхэн байсан байх гэж бодогдохоор байлаа.
“Яасан хvний vс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хvнд химийн эмчилгээ хийхээр л ингэж vс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нөгөө эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд
- Миний дvv цай уугаад . . . гэж vгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж
- Өө, тийм. Энэ альбом vзэж бай. Эгч нь авч явах юмаа бөөцийлж амжаагvй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар vvрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хvн байгаа юм. Харахгvй юv, манай томыг яаруулсаар байж хар өглөөгvvр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог өгөөд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хvн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангvй. Харин ч өрөвдмөөр ч юм шиг харагдав. Би өрөвдөх нь утгагvй л дээ. Гэхдээ л “хөөрхий дөө” гэмээр санагдсан
“Айлын зураг vзэж байхад заавал нэг зvс мэдэх хvн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргvvлж суулаа. Бараг эхний хуудсыг vзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргvй харуусах сэтгэл төрлөө. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хөөрхөн гэдэг vг багадмаар тийм нэг бvсгvйтэй бөгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх vе бол хvмvvний, хамгийн аз жаргалтай vеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс өнөөдөр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал төрсөн байх л даа. Таван хvvхэдтэйгээ авахуулсан нилээн сvvлийн vеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал өмсөж, өргөн өмд намируулсан залуус тухайн vеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн өндөр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хөөрхөн нь тэр хоёр л байлаа. Өнгөцхөөн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдvйн тухай санаа зовсон бодрол байхгvй ч юм шиг. Байхгvй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдvй нь хаа нэгтэйгээс тэдэн рvv инээмсэглэн байгаа юм шиг төсөөлөгдөнө. Тэдний ирээдvй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.
2-р хэсэг.
Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нөхрийнхөө өмнө тавьж, нэгийг нь надад өгөхдөө
- Дvv, халаасан хоол иддэг vv? гэлээ. Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шөлгvй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шөл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.
- Иддэгээ л гэлээ.
- Зарим хvн хоносон хоол иддэгvй гэдэг болохоор эгч нь асуулаа. Тvvнээс биш асуухаар асга гэдэг. Өчигдөр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Өдөржингөө халтуур хийгээд давхихаар өлсдөг л байлгvй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бөгөөд тvvний дууных нь өнгө урссан, намуухан аястай. Ер нь л зvрхэнд их ойрхон дуутай хvн юм.
Би шөлгvй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж
- Та хоёр хойно сурдаг байсан уу?
- Тийм, Одесст, Аль далан таван онд
- Та хоёр тэгээд нэг сургууль төгссөн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?
- Vгvй, vгvй. Би юу гэж цэргийн сургууль төгсөх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагvй. Эдний сургуульд дөрөв таван нөхөр, манайд гурван охин л байсан
- Э . . . э . . . Зулаа хамгийн хөөрхөн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагvй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч
- Тэгээд л цөөхөн охидууд байсан болохоор энэнд аз болохгvй юv гээд хурандаа руу шоолонгуй харав.
- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад.
- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Vгvй ээ гэхдээ тэдэн дундаа гайгvй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.
- Тэгээд л танд таалагдаж эхэлсэн vv?
- Таалагдах юу байхав. Би дөнгөж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.
- Ц . . . цэ . . . цэцэг өгдөг би. Дандаа . . .
- Өө, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнvvд авчирч өгнөө. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд vнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.
- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр vедээ очсон мэт нэг их инээснээ
- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дvvрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сvvлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч өгдөг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хөгжилтэй
- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .
- Хөөрхий тэр хавийн орос бабушканууд бvр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сvvлдээ бvр нохойгоо өөдөөс нь тавьдаг болсон гэсэн
- Тэгээд цэцэггvй ирдэг болсон уу?
- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан vе таараад цэцэгний шаардлагагvй болчихгvй юv. Ер нь эрчvvд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сvрхий байснаа сvvлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхvv шvv” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөх санаатай
- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг өдрvvд санаанд ордог юм.
- Тийм vv? Өнгө ч vгvй хар цагаан зураг юм болохоор нэг сvг сvvдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхvv бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогvй шахам улс байсан шиг байгаа юм.
- Яг тийм ч биш байх л даа. Зvгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бvv хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдvй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгvй нvvгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нvvгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтvvлж өгдөг юм даа.
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд vгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зvйрлэшгvй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.
Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгvйхэн сорохоос өөр чимээгvй хэсэг сууцгаалаа.
Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хvртэл залуу насыг өмгөөлөх аястай. Аргагvй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хөгширсөн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгvй юv, залуу насных нь тухай ярихаар тэдний нvд нь сэргээд л, инээж хөхрөөд л . . . Хурандаа ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлvvлэх ч хэрэгтэй юм билvv хэн мэдлээ дээ.
- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж задран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр vед нь “Хөөрхий, өрөөл татанхай хvнийг ингэж задраад ч яах юм билээ. Vргэлж цуг байгаа болохоор төвөгшөөдөг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур
- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.
- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа vглэнэ.
Би хэдийгээр хvн өрөвдөөд байх хvн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм өрөвдөм зураглал нvдэнд тодроно.
Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хvvхэд хөөрцөглөдөг шиг хурандаа маань хөнгөмсөж, хэдэн өрөөнийхөө хооронд хэрэндээ л хурдан, хурдан өрөөлдөн алхана. Нөгөө өрөөнөөс Зул эгч
- Vгvй чи, холхиод байхаар хувцасаа өмсөөч
- Гу . . .гу . . .гутал. Миний гутал
- Миний хvv, аавынхаа гутлыг өмсгөөд өг. Харин чи уначихваа. Хана тvш гэхэд
- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.
Одоо би тvvний өөртөө итгэлтэй байгаа vедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хөх торгон дээлийг жимбийтэл бvслээд өмссөн байхыг хараад миний нvд өөрийн эрхгvй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хөхгvй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагvй байх. Миний төсөөлөн байсан онош мөн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хvvхэд хөхvvлж өсгөсөн тvvнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хvн өвдсөн юм аятай харамсал төрж байсан юм. Бvр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа vзvvлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хvний нvд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнvv хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.
Есөн давхар байшингийн орцны төмөр хаалга хяхран онгойж өнөө хоёр маань нэг нь нөгөөгөө тvшсээр гарч ирлээ. Хvv нь суулгалцаж өгөөд vлдэв.
- Танай хvv чинь явахгvй юм уу?
- Хичээлтэй гэнээ.
- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай vед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хvvг чамлангvй байгаагаа нуусангvй
- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил төрөлтэй эдэнд бид саад болоод юvхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хvvхдvvддээ саад болохгvй гэхээсээ илvv огт танихгvй надаас өмөөрч байсан байхаа ч ядахгvй.
Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа
- Өөр юмаа мартаагvй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бvртгэх мэт тойруулж харснаа
- Гайгvй юм шиг байнаа, миний дvv. Одоо хөдлөе гэлээ.
Биднийг тэгж ингэсээр байтал хотын хөдөлгөөн ихсэжээ. Энд тэндгvй л тvгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой
- Өө, май миний дvv. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хvv өглөө тэгж хэлсэн гээд мөнгө өгөхлөөр нь хорин мянгад нь бензин хийлгэн vлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний өмнvvр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн өнгөрөхөд
- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зvйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.
- Ямар юмаа харчихаад хашигичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сvvлийн vед ихэд харагдах болсон японы жижигхэн машиныг хуруугаараа зааж
- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад өгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нvvр дvvрэн инээгээд
- Я . . . яаг ийм улаан гэхэд тvvний нvvрнээс инээд нь арилаагvй л байлаа.
Хөөрхий тэр тахир нvvрэнд нь инээд тэгтлээ их зохиогvй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан өнгийн машин аваад өгөхсөн гэж боддог л байх нь байна шvv дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.
Би энэ өдөр огт танихгvй хvмvvстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бvхнээс амьдралд итгэх, тvvнийг хэзээ ч дуусахгvй мэт сайхнаар харж чадах нь vнэхээр өөр байдаг юм байна даа гэсэн бодол төрж явлаа.
Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хvнгэнэнэ. Замын хагархайг нөхсөн гувруун дээгvvр хөлдvv дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны vед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шvv. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгvvр явгалах нь vелзэх vvл мэт.
Нэг мэдсэн чинь бид нам гvм болцгоочихож
- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа өдөхөд Зул эгч
- Тиймээ. Нэг бөө байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.
- Бөө ч дээ мэдэхгvй. Хэр байдаг юм бол доо
- Дvv минь. Өвдсөн хvн гэдэг чинь хvний амаар л байдаг юм хойно “Нээрээ,очвол гайгvй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогvй газар, ус, vзvvлээгvй эмч, домч, угаагvй эм тан гэж байхгvй болсон доо гэх Зул эгчийн нөгөө сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Өвчин гэдэг ямар ч хvнийг цөхөрvvлдэг бололтой. Харин ч хаа очиж ихээхэн сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.
- Та өөрийгөө vзvvлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч өөрийгөө өвчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагvй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хvнтэй ярьж байгаа юм шиг
- Vгvй дээ. Энийг л нэг гайгvй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .
- Юу гэсэн vг вэ? Харин ч сэтгэлээр өөдрөг байвал ямар ч өвчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын vг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггvйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хvн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч
- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогvй юм шиг явдаг юм. Ер нь хvн өвдлөө гээд бусдын өмнөөс өвдсөн мэт байж болохгvй ш дээ. Муу хань ижил, vр хvvхэд, ах дvvсээ мөн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгvйг хичээж байгаа ч цөхөрч гvйцсэн тэр өнгөө нууж чадаагvй юм.
Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос өрөөсөн гараараа атгачихсан яг эрvvл саруул байхдаа иймэрхvv дарга явсан болов уу гэмээр дvртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.
Тэгтэл хурандаа гэнэтхэн
- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал өгсөнгvй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт өрөөлдөн хэд алхаад бие заслаа. Тvvний араас харж суусан Зул эгч
- Хөөрхий дөө, ийм ч хvн байгаагvй юмсан. Өвчин гэдэг хэлж ирэхгvй юм даа
- Залуудаа ч мөн аатай хvн явсан биз?
- Тэгэлгvй яахав. Жинхэнэ эх орны хvv, эр цэрэг явсан байхгvй юv. Арми гэдэг чинь эрчvvдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгдөг газар. Мэдээж хvн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчvvдийн зvрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хvртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргvvдийг өмнөө жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шvv” л гэсэн vг шvv дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан муу ханиараа бахархаж явсан vе надад бий. Гэтэл одоо өөрөөс нь өөр “Хурандаа Санги” гээд хэлчих хvн олдохгvй болчихно гэж байдаг л юм байна. Ер нь тэгээд дvv минь амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж
- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бvр ч сайхан юм. Vvнээс илvv хишиг гэж хvнд байдаггvй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хөвөрнө. Би тvvний яриаг тасалж зvрхэлсэнгvй.
Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн өмдний цахилгааныг татаад, тэрvvхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгvйгээр гараараа гөвөх мэт арчингаа
- Ишш! Чи минь дээ. Чамайг би өмд хамдан дээрээ дусаалгvй бие засаад сурчих гэж мөн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хvvхдээ зовоосон хvн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагvй биз?
- Б . . . би . . . хурандаа Санги
- Тэгээд, тэгээд хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бvдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн төсөөлвөл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгvvн хэрнээ намуухан улс байв.
Бид цааш давхисаар удалгvй Налайхын наад талын гvдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон өвлийн жавар, нvvрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон vйлдвэр, уурхай ажилласан, тухайн vеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хөшvvрэг болсон нэгэн төв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоогоороо хvн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь өрөөсгөл л байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилvvдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шvvрс алдмаар санагддаг юм.
Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол өнөөх бөөгийнх бололтой. Нэгэнт хvрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд vлдсэн арван мянган төгрөгийг авч Зул эгчид өгвөл
- Хvvе! яахнав миний дvv. Наад бензин тосоо ав
- Зvгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй
- За, за баярлалаа миний дvv. Буян чинь дэлгэрч яваг
- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс өөр олигтой vг ч олдсонгvй.
- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шvv гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань өрөөсөн мөрөөрөө шургааган хашаа налсан хэр нь яг л өглөөнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.
Би машиндаа суухаасаа өмнө хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дvрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгvй тvvнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бөртөлзөх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бvvр тvvрхэн харагдаж байв.
Гудамжны энхэл донхолд овогнуулсаар төв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хvн зогсоно. Тэднийг авъя гэж ч төвдсөнгvй, тэд ч гар өргөсөнгvй. Мөнгөнд дургvйдээ ч биш. Зvгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх vv дээ.
Би хvссэн хvсээгvй бодолд автан явна.
“Хэзээ ч өвдөж болох, магадгvй хэзээ ч vхэж болох энэ амьдралд хvн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Өнөөдөр тэгж ч магадгvй, ингэж ч магадгvй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгvй сайхан бvхнийг анзааран эрхлvvлж, тэжээж явах нь сайн сайханд хvрэх магадгvй цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч vнэн хэлжээ”
Ийнхvv бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яаж шvvхэн гулгаж зогссоныг ч анзаарсангvй. Зөрж буй машинууд дохио өгөхийг бодоход ихэд эвгvй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос тvрvvлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр тvрvvлж явах юм байна.
“Хоолоо асгаж цутгалгvй идэж бай л даа” гэж зандарч, “Өмдөн дээрээ дусаалгvй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хvvхдээ зовоосон хvн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерөөсөө “надаас хойш” гэсэн утгатай байсныг дөнгөж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.
“Хөөрхий дөө, хаашаа ч мултарч чадахгvй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгvй шөнийн бvрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгvй хvvхдvvдээ байхгvй vед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хvртэл vзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нөгөө нь зөвшөөрсөн байх нь байна шvv дээ. Ямар их гачлан, ямар их цөхрөл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх vедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хvн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хvн хоёр хөхөө авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хvvхдээ бодоод л улаан гол нь тасардаггvй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.
Зогсоод хэр удсанаа мэдсэнгvй. Машин хөрсөн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч vгvй байхад хотод орж ирлээ. Дөнгөж цайны цаг болоод хvмvvс ид хөлхөлдөж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгvй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань өглөөг бодвол бvvр хvн төрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай
- Ах хvv яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?
- Өнөөдөр жаахан эрт харимаар санагдаад
- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Өөр vед байсан бол би юу гэх байснаа мэдэхгvй юм. Харин яг тэр vед би тvvнийг харжээ зогсохдоо “Хvн ер нь инээмээр vедээ инээж л байх нь зөв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд
- Өнөөдөр ах нь эхнэртээ мөнгөгvй өдөр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгvй. Нөгөө залуу
- Заримдаа ч мөнгөгvй байх нь жаргал байдаг юм шvv дээ гэж өөрт нь зохиогvй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг vг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.
Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хvvгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мөнгө байдаггvй. Тvрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дvрэм зөрчөөд торгуулвал хэрэг болж магадгvй гэж хадгалж явдаг юм.
“Өнөөдөр ямар ч орлоггvй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийгээд, тойрч суугаад идсэн шиг, хvvхдvvдтэйгээ тоглосон шиг шуугилдаж өнжье байз” гэж бодсоор гэр лvvгээ алхлаа . . .
Төгсөв.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Бум эрденэ их гое бичих юмаа
Зочин хэзээ бичсэн: 03:45, 2016-05-17 | |
ихийг бодогдуулж, ихийг ухааруулсан, нээрээлэн үнэн шүү хүмүүсүү, бие биенээ хайрлаж явья3
Зочин хэзээ бичсэн: 10:55, 2015-08-04 | |
Sain sainuu andaa. Ajil amidral n sainuu. Oird uulzaagvi mend medeed garsand talarxaw.
director хэзээ бичсэн: 13:42, 2014-11-24 | |
сайн сууж байна уу? Намайг таньж байна уу, андаа сайхан нийтлэл уншлаа. Амжилт хүсъе!
Melody хэзээ бичсэн: 09:28, 2014-11-23 | |
Амьддаа бие биенээ хайрлах хамгийн агуу жаргал юм аа Хайр гэж амьдрал юм даа
Зочин хэзээ бичсэн: 14:31, 2014-04-23 | |
Зохиолчийн нэрийг тавь. Зохиогчийн эрх гэж бий
Зочин хэзээ бичсэн: 20:34, 2014-03-18 | |
zuugiin sym
madh ih taalagdlaa..neeree l amidatliig odor odortn hairlaj surah hevshih heregteim bna shyy..
Зочин хэзээ бичсэн: 10:12, 2013-03-06 | |
Хүний хорвоо гэж, уужим сайхан сэтгэл,ухаалаг сайхан чанар,уйдашгүй үнэнч хайр дээр тогтдог юм даа.Сайхан бичсэн байна баяр хүргэе.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 17:36, 2012-11-19 | |
Зочин хэзээ бичсэн: 16:28, 2010-10-22 | |
тэхх
director хэзээ бичсэн: 15:32, 2010-09-08 | |
сайхан өгүүллэг бна хамриин самсаа шархирч бна шүү .саихан хаир бдаг юм шүү.олдвол бүү алд гэж...............
legion хэзээ бичсэн: 15:26, 2010-09-08 | |
oguullegiig chin unshihaas omno mend medku bol goriguiee sainuu ho? yu bnaa? oird yaav?
Зэрэглээ хэзээ бичсэн: 18:50, 2010-09-02 | |
хмммммм. нэг л юм өгсөөд явчихдаг шүү.
Зочин хэзээ бичсэн: 10:38, 2010-09-02 | |
....амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй... тиймээ, энэ үгийг даанч хүмүүс тэр болгон ойлгож чаддаг болов уу дотроо бол ингээл суужина, ажил дээрээ суужаагаа болохоор уйлж ч чадахгүйн . Сүүлийн хэдэн өдөр жоохон тиймхэн байгаа болохоор бүүр сэтгэл үймэрчихлээ
Zurai хэзээ бичсэн: 10:31, 2010-09-02 | |
Дао-
Мэндээ мэнд амар уу таны бие тэнхээ данги уу ПС-ээ нүдсээр л сууна уу, Бат-Эрдэнэ агааг танилцуулаарай үнэнч умшигч нь болохоор шийдэв
Луна-
20 тойдоо танилцаад
23 тайдаа болзоод
25 тайдаа дурлаад
30 тйадаа гэрлээд
Харин энэ хооронд яг хэзээ нь үр үндсээ үйлдвэрлэхийн өөрөө бодоод олчихоо. ер нь чи галт тэрэгнээсээ хоцрох гэж байгаа бишүү
Жигүүр-
Өнөөдөр би бүүр эхэр татаал уйлсаа, манайхан яасы ийсий, хэн уйлуулсы гэж хэрэгт дурлаад би хэлж чаддаггүй тэр гээд заасан чинь бүгд гүйэ ирээд тэрийг хараад бас л над шиг уйлсаа.. бага уйлаарай зао

director хэзээ бичсэн: 20:37, 2010-09-01 | |