Яах гэж блог бичдэг юм бэ
2009-10-29,10:46
Яах гэж?
-Стрээсээ тайлах гэж
-Бодол саналаа хуваалцах гэж
-Найз нөхөдтэй болох гэж
-Мэдээ мэдээлэл түгээх гэж
-Өөрийн сонирхлоо хөгжүүлэх гэж
-Зах зээлд ашиглах гэж// зар сурталчилгааны маягаар
-Хэн нэгэнд тус дэм болох үүднээс
-Хэн нэгний чихийг хонхдох гэж// нийгэм дэх үйл явдал
гэх мэтчилэн хүн бүр яг яах гэж блог хөтөлдийн гэхэд янз бүр л хариулна. Эцсийн дүндээ нэг нэгнээ танихгүй ч гэсэн, зүс царайгаа мэдэлцээгүй ч гэсэн блог гэдэг зүйлийн цаанаас хаалт боолт, шүүлтүүргүйгээр харилцан хүүрнэлдэж, зөвшилцөн ойлголцож, бие биенийгээ эчнээ таньж эхэлдэг. Өөр өөрийн зорилготойгоор блог нээдэгтэй адилхан өөр өөрийн төрлөөр дагнагчид байна, янз бүрийн зүйл бичдэг хүн ч байна. Хамгийн гол зүйл нь санасан бодсоноо хэнээр ч хасуулж тануулалгүй, нээлттэй чөлөөтэй илэрхийлж, түүгээрээ өөрийгөө бусдад таниулж байдгаараа бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс давуу. Ямар нэгэн хайлт хийхэд хичнээн зуун мянган илэрц гарч ирсний дийлэнх нь блогт байдаг. Ямар нэгэн сайтнаас олж чадаагүй нарийн чухал мэдээллүүдийг хүртэл блогоос олж авч байдаг. Дэлхий дээр хэдэн зуун мянган хүн блог хөтөлж байна, тэдгээрийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна, учир нь хүмүүс үүний ач холбогдол, давуу тал, өөрийн гэсэн орон зайд оршихын давуу талыг мэдэрснээр үүний цар хүрээ улам өргөжин тэлж байна. Хамгийн олон блогтой сайт гэвэл:
1 blogger.com / blogspot 29,930.939
2 wordpress.com 12,006.976
3 typepad.com 7,688.692
4 livejournal.com 3,400.522
5 xanga.com 2,133.020
Монгол дахь анхны үнэгүй блог сайт бол удахгүй 4 нас хүрэх гэж буй Blogmn.net.
БЛОГ бол хийх ажилгүй баатрын цаг нөхцөөх зүйл гэж хэлэх хүн байх л байх. Тийм бол үгүй шүү гэмээр байна. Өдөржин ажлын робот болж ядарч суухдаа блогоор шагайж цэнэг авдаг нь ядаргааг бас хөөрхөн тайлчихдаг юм шүү гэмээр байна. болж Эмч, багш, цагдаа, оюутан, программист, сэтгүүлч, эрдэм шинжилгээний ажилтан гэх мэт есөн жорын мэргэжилтэй хүмүүс блог хөтөлдлөг. Бас америк, англи, энэтхэг, хятад, герман, япон гээд хаанаас л бол хаанаас бичдэг хүмүүс ч байгаа. Эмч хүн өвчтөн нь эрүүл саруул инээж байгааг, багш хүн шавь нь сайн сайхан явааг харах нь жаргалд байдаг шиг блогчин хүний жаргалыг блогчин хүн л мэднэ, ойлгоно. Блог бичлээ гээд хэн ч цалин өгөхгүй ч гэсэн блог бол хүнд сайн сайхныг өгч байдаг. Зарим хүмүүс ярианы аялагаараа блог бичдэг, энэ нь монгол хэлийг үгүй хийжийн гэх хүмүүс ч байдаг. Мэдээж блог гэдэг чинь албан тоот биш шүү дээ, бага зэргийн хачир, хар ярианы аялага оруулах нь тэгэх тусмаа уншихад амар сэтгэлд ойр буудаг. Ямар ч юм 2 талтай гэдэгчлэн блогийн нэр унагасан хараалаас өөр юм байдаггүй блог байнаа байна. хүүхдийн нүд өвдмөөр эрээ цээргүй зураг хөрөг нийтлэл бичдэг, энд тэндээс зөвшөөрөлгүй хуулдаг блог ч бас байна. Энэ мэт үйлдлүүдийг тухайн сайтын зүгээс хяналт тавьж хязгаарлалт хийж байх хэрэгтэй юм шигээ. Нэг нь бичихээ байчихаар би бас болилоо гэх мэт туньж тулгасан блог ч бас байна. Эцэст нь хэлэхэд шинэхэн блогчиддоо сайн блогчин болоорой гэе дээ.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 12:15, 2012-01-25 | |

blog yax gej bichdiii, kkk simple question
oldson gants biye
olontoigoo xuwaaltsax gej kkkk
oldson gants biye
olontoigoo xuwaaltsax gej kkkk
tatah хэзээ бичсэн: 06:01, 2009-11-12 | |
zarimdaa zambaraagui bolchdog bodluudaasaa hagas hugas bichij uldeehed saihan shuu blog gej.
Зэрэглээ хэзээ бичсэн: 14:38, 2009-11-01 | |
ene bichleg ch goyiimo gehde bichlegeese iluu ene humuusiin setgegdel bur sohirholtoimo ai hehe
arch_desi_tseegii (зочин) хэзээ бичсэн: 15:45, 2009-10-30 | |
dao (зочин) хэзээ бичсэн: 14:34, 2009-10-30 | |
би бол одоо хүртэл донтсоор яваа хөөн. Эмчилгээгүй гэсээн
director хэзээ бичсэн: 14:29, 2009-10-30 | |
барахнуу гүү юу :р
dao (зочин) хэзээ бичсэн: 14:26, 2009-10-30 | |
блогт донтож үзээгүй хүнийг блогчин болох болоогүй ээ л гэдийшд, чи харин том даваагаа давжаам бишүү айн
director хэзээ бичсэн: 14:23, 2009-10-30 | |
энэ донгоос салчуул л болкээд байна. бусдаар болч бичих унших ч сайхаан сайхан
dao (зочин) хэзээ бичсэн: 14:09, 2009-10-30 | |
daruuhan mortloo lag lag hameleonuud bnaa bna
Gishuut хэзээ бичсэн: 13:05, 2009-10-30 | |
даруухан
director хэзээ бичсэн: 13:01, 2009-10-30 | |
lag medremjtei hameleon tee
Gishuut хэзээ бичсэн: 12:55, 2009-10-30 | |
хаха мань угаасаа хамелеон шдээ, зохицолдуулан хувьсахдаа сайн шүү
director хэзээ бичсэн: 12:44, 2009-10-30 | |
хүүгийн хэлснээр чи нээрээ мэргэжлээ буруу сонгожуу гүй юу
Gishuut хэзээ бичсэн: 11:49, 2009-10-30 | |