юу сайн бол юу сайн гэдэг билээ
2009-02-03,11:28
Ингэхэд хараад байсан чинь миний сүүлийн үеийн хэдэн бичлэг дандаа л болохгүй бүтэхгүй, хэцүү хатуу, утгатай утгагүй, нэг тийм тулга тойрсон ганц л юмны тухай бичээд байсан байхын. Би төвлөрч чадахгүй байна, Надаас холд, Nice гээд л. Хүн амьтан чадах ядахаараа зөвлөгөө өгөөд л бодоод байсан тэдний зөвлөгөөг дагахаар шийдэн гутлаа өмслөө. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. 7 хоногийн өмнө тэвчээрийн уяаг тасар татан хаяад алдрыг үл мэдэх нэгэн удганыг зорин хүлгийн жолоог залан гарсу. Намуухан дуутай нэгэн бөгөөд, үзэхүл уушиг зүрхийг амаар гартал бишүүрхэж байсан айдас түгшүүр хормын төдийд уусан арилан, нэгэнтээ уртаар амьсгаа аван хэцүү хийгээд инээдэмтэй зовлон зүдгүүрээ чалчмой хэмээн тушаах буюу гэж таамаглаж чив чимээгүй тэрхүү орчинд сэмээрхэн нусаа татан суутал, овог нэр нас зэргээс өөр зүйлийг асуусангүй, бидний хэдэн нөхөд юу хэлэхийг нь хүлээн, станцуудаа хаагаад төв царайлаад л суулаа. -Зүүд чинь чамд бүхнийг хэлж өгдөг , утгыг нь зөв тайлж ухаж ойлгож бай, чамайг нэгэн зүйл дагадаг авч түүнээс айх хэрэггүй тэр чамайг хамгаалж байх болно гэж хэлсэн юм. Намайг 4 билүү 5 настай байхад, за байз миний дүү мөлхөж сураагүй байсан гэхээр би 4 настай байхад нагац өвөө маань бурхан болсон бөгөөд түүнээс хэдхэн хоногийн өмнө ах дүүс төрөл садангууд цугларч очин зургаа авахуулсан. Царай нь шарлангуй бөгөөд, мэлмийд нь гал цог өчүүхэн ч харагдахгүй, аяга цай уух гэж их л зүдэрч байсан бурхан өвөө минь юу ч болоогүй юм шиг дүр эсгэх гэж өөрийгөө хичнээн хүчлэн байж инээмсэглэн хэдэн хүүхдүүдээ тэврэн үнссэн бол. Хэдий би балчир байсан ч өвөөгийн тэр царай одоо хүртэл нүдэнд харагддаг юм, Яагаад ч юм өвөөдөө одоо хүртэл хайртай, бодохоор л дотор давчдаад байдаг юм. Хэр баргийн мэргэч төлгөчдөд төдийлөн итгэдэггүй би - ямар нэгэн зүйл намайг дагадаг гэсэн үгийг сонсоод л хэзээ нэгэн цагт инээсэн дуулсан алин боловч үл мэдэгдэх нэгэн зүйлтэй дотроо сэмхэн ярилцдаг, залбирдаг гэдгээ гэнэт анзаарсан.Удган нэг дор бөөнөөр нь асаасан хэсэг хүжийн мушгиралдан замхарах униарыг ажиглахын сацуугаар нэр бичсэн цаасыг тэмтэрч хэн нэгэнтэй яриад байна уу гэлтэй хэсэг сууснаа, өвөг эцэг чинь их том хувилгаан байж, эцгийн талд чинь бас тийм хүн байж..гэснээ гэнэт - Охин минь чи багадаа хий юм хардаг байж, Чи их удаан хугацааны туршид хар дарж зүүдэлсэн байна, ямарваа зүйлүүд утга учиргүй ойлгомжгүй зүйлүүд тохиолдоод байгаа мэт яаахаа мэдэхгүй айж балмагдсан байна.Лусын амьтад зүүдэлдэг их зүүдэлдэг нь их том хайрхан чиний талд байна. Бодсон зүйл чинь биелдэг юм байна гэж хэлэхээр нь бүүр гайхаад нүд духан дээрээ наалдаж, эрүүгээ нөмрөх шахан суув. шахав. Нохойд хөөгдөж байна гэж байнга зүүдэлдэг хар балай байгаан би, гэвч хазуулж уруулж биш шүлсээ савируулан араа соёогоо хавирсан нэг байснаа сүүлдээ нилээн олуулаа болсон нохдод хөөгдөн сүнсээ зайлтал амь тавих шахан spiderman шиг л зугтдийн. Тэрийгээ тэсэлгүй асуугаал орхилоо.Нохой бол чиний хөлөг, чиний хөтөч болон хүссэн зүйлд чинь хүргэнэ гэж тэр хариулаад, дараа заавал дахин ирэхийг сануулсан. Ингээд л миний айдас хүйдэс, сэтгэл дэх зовлонгийн учгийг тэр удган тайлбарлаж дууслаа гэдгийг үйл хөдлөлөөс нь ойлгов. Сэтгэл дэх түгшүүр бодлыг учгийг тайлан хэлэхийн сацуу бие мах бодийн зовиур, осол ааваарьт орсон хийгээд, хаана ямар газарт амьдардаг зэргийг бүгдийг хэлсэн. Бусад нөхдийг хүртэл ийнхүү дэлгэрэнгүй ойлгомжтойгоор тайллыг хэлж өгснөөр барахгүй эцэг эх, удам судар, хаана ямар үйлдлийг буруу хийсэн, ямар шалтгаан ямар үр дүнд хүргэсэн зэргийг хэлж өгсөн. Бид ч ирсэн замаараа буцах болоход удган надад дөхөж ирээд заавал ирэхийг дахин сануулсан. Бид замдаа агаарын сайхныг гайхан саяны болсон зүйлүүдийн талаар ам уралдан ярьцгаасаар хот руу орж ирэхэд гашуун утаа угаар хоолой хорсгон, амандаа орсон зоргоор бүү хэлэлц салхи сонсчихно гэж тушаах мэт, бид бүгд тус тусын бодолд автан чимээгүй болоод зүүдэлсэн мэт санагдаж байлаа.
Яагаад юм бүү мэдээ, одоог хүртэл Удганы хэлсэн бүхэн нэг л битүүлэг, бас аюумшигтай санагдаад байгаа хэдий ч тэр өдрөөс хойш сэтгэл тэнийгээд л , цээж дүүрэн амьсгалаад л, нуруун дээрээс нэх том хүнд төмөр аваад холоо гээч нь хаясан мэт хөнгөрөөд явчихсан, дашрамд хэлэхэд тэр нэгэн хэсэг үе хэцүү байсан бөгөөд надад чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн найзууддаа баярлалаа гэдгээ нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан хэлье.
Яагаад юм бүү мэдээ, одоог хүртэл Удганы хэлсэн бүхэн нэг л битүүлэг, бас аюумшигтай санагдаад байгаа хэдий ч тэр өдрөөс хойш сэтгэл тэнийгээд л , цээж дүүрэн амьсгалаад л, нуруун дээрээс нэх том хүнд төмөр аваад холоо гээч нь хаясан мэт хөнгөрөөд явчихсан, дашрамд хэлэхэд тэр нэгэн хэсэг үе хэцүү байсан бөгөөд надад чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн найзууддаа баярлалаа гэдгээ нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан хэлье.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тохх, яагаад ч юм бие хөнгөрөөд л, цаанаасаа л инээмээр болоод байдаг болцон. Дараа заавал очноо.
director хэзээ бичсэн: 18:57, 2009-02-12 | |
Овоо шүү ингэж хааяа ч болов сэтгэл засал хийлгэж байгаач, өмнөөс чинь баярлаж байна. Харин дахиад тэр хүндээ заавал очоорой, муу юм л болохгүй нь ойлгомжтой
Melody хэзээ бичсэн: 14:33, 2009-02-12 | |
Бодсон зүйл чинь биелдэг юм бол Монгол улсын төрийн тэргүүнүүд олигтойхон шийдвэр гаргаад, байгалиа хамгаалаад ажлын байр, үйлдвэр бий болгоод хөгжөөсэй гэж хүсээрэй хөө
Зочин хэзээ бичсэн: 14:54, 2009-02-04 | |
кккк
Алий хар хог чинь эрхлээд байгаамуу, Ч 9 сард ирнэ ш дээ,уулзаж байгаад сайхан чалчнаа.
director хэзээ бичсэн: 16:36, 2009-02-03 | |
индраа
миний найз тэр сэтгэлийн хүлээснээс тайлагдсан бол болоо до
тэр зүүд бүгд л утга учиртай байдаг юм байна тэ
ойрд ууллзаж сэтгэл санааг чинь хуваалцаж чадахгүй байгаад уучлаарай цагаан сараар мөн дараа сард болох төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ э найздаа хайртай шүү ажил амидралд чинь амжилт хүсье 10 жилд байхдаа бүгд том болоод завтай сайхан олон удаа уулзаж байна гэж бодоцгоож байсан боловч их сургуулиа төгсөөд бүгд л ажил төрөл гээд сэтгэл санаа байвч тэр бүр уулзаж чадахгүй байгаад уучлаарай найздаа амжилт хүсье хайртай шүү энэ үгийг тэр бүр хэлдэггүй ч сэтгэлдээ хадгалж ябдаг юм шүү
Ч Ж - тайгаа 4 лээ сайхан уулзна 7 сард Ч -г ирхээр нь 4 лээ уулзана гоё тэ
өдрөөс өдөрт өөдлөн өнгөжин дэвжих болтугай сүүлийн үед уулзаж чадахгүй байгаад минь уучлаарай
тэр зүүд бүгд л утга учиртай байдаг юм байна тэ
ойрд ууллзаж сэтгэл санааг чинь хуваалцаж чадахгүй байгаад уучлаарай цагаан сараар мөн дараа сард болох төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ э найздаа хайртай шүү ажил амидралд чинь амжилт хүсье 10 жилд байхдаа бүгд том болоод завтай сайхан олон удаа уулзаж байна гэж бодоцгоож байсан боловч их сургуулиа төгсөөд бүгд л ажил төрөл гээд сэтгэл санаа байвч тэр бүр уулзаж чадахгүй байгаад уучлаарай найздаа амжилт хүсье хайртай шүү энэ үгийг тэр бүр хэлдэггүй ч сэтгэлдээ хадгалж ябдаг юм шүү
Ч Ж - тайгаа 4 лээ сайхан уулзна 7 сард Ч -г ирхээр нь 4 лээ уулзана гоё тэ
өдрөөс өдөрт өөдлөн өнгөжин дэвжих болтугай сүүлийн үед уулзаж чадахгүй байгаад минь уучлаарай
Зочин хэзээ бичсэн: 16:33, 2009-02-03 | |
чаднаа чадкуу юм байхгүйээ, их захиалгатай байгаа. тэгэхдээ болноо, бүтнээ
director хэзээ бичсэн: 15:20, 2009-02-03 | |
Илүү сайхнааар гэж байхад чинь хэхэ
oogii (зочин) хэзээ бичсэн: 15:17, 2009-02-03 | |
чаднаа
хэхэ биелдэг бол сайхан л байна. хэрэв тэгвэл өнчин хүүхдүүдийг хамгийн сайн хүн болгож өсгөнөө. найз нөхөд гээд л дотны хүн бүрээ байн сайхнаар төсөөлж явдаг нь ямар ч хүний хүний зан байхаа
director хэзээ бичсэн: 15:01, 2009-02-03 | |
бодсон болгон чинь биелэх бол миний тухай жаахан сайхнаар бодоод өгөөрэй . Хүн чинь сэтгэлийн л амьтан болохоор сайхан зүйл бодоол яваад байвал улам л өнгө ороод гялзаад байна даа. Итгэх юмандаа итгэх л хэрэгтэй ш дээ. Сайхан урам өгдийн.
oogii (зочин) хэзээ бичсэн: 14:16, 2009-02-03 | |