Цас+утаа=?,
2009-10-15,12:59
Цас ороод л, малгайлаад л өнөөдөр чинь харин гараад тааралдсан хүнийг угаачмаар өдөр байна уу гүй юу, бусдаараа бол ч нэх баясаад бахархаад байх юм алга доо. Цас орохоор гутарсандаа улаан хоолойгоо утаад унадаг нөхөр байгаан би. Гэхдээ яахуу хорвоогийн жам юм хойно ордог юм ороол, хөлддөг юм хөлдөөл, гэсдэг юм нь гэсээл эхлэхийм хойно. Цас орохтой уялдаад нүүрснийх нь балиар заваан утаа нь Улаахан хотыг минь яг л шартсан хүний царай шиг болгоо хаячнаа бас. Одоо тэгээд чухам л бяд чинь утаагүй түлш, шахмал, наалдмал түлш эн тэртэй болжаагаа туршжаагаа гээд хашхираад байсан гаруудын ид шидийг үзэх цаг нь хаяанд ирсэн бусуу. За тэгээд энэ өвлийн хараал идсэн 3 сар утаагүй миний Азийн дагинын нүүрийг харлуулкуу, миний хайртай хүмүүсийн уушгийг хатаахгүй байж чадахын бол зангарагтайхан шиг сайхан сурталчлаад магтаад байж болох дог. А үгүй бол жинкэнэ чих рүү нь алдаад унагаачихсан ч болох дог. Сүүлийн хувилбарыг бол хийхэд би их дуртай, ихээ хөгжилтэй, сайхан байх байх. Өнгөрсөн намар нүүрсний үнэ нэмнэ барина гээл гуугалаад байсан. Одоо тэрийгээ хэрэгжүүлэхдээ уургын морь шиг л хөдлөх биз дээ. Шахмал түлшийг хийгчдийг нэгтгээд даацтайхан шиг үйлдвэр байгуулаад цөөхөн ч гэсэн ажлын байр нэмцэн юм байна уу, өнөөдөр. Саяхан даа, цээжийн дээрээ нэг, гэдсэн дээрээ нэг, зангидсан гар шиг 2 том ургацагтай хүүхэд төрсөн байна лээ. Агаарын бохирдлоос болоод тэр. Гэр хороолын ард иргэд хэдхэн шахмал түлш авахаас илүү 5 тн нүүрс авсан нь хамаагүй хямд тусна. Ингээд л өнөөх хуучны зузаан танил угаартайгаа тэврэлдэн үнсэлдэн өвөлжих нь. Хараал идээсэй. Бороо оркуум байх даа. Яджаахад нийтийн дууны ханхүү нь бас их хуралд нэр дэвшээд монгол улсыг хөгжүүлээд алаа хаяхым байх. Эрхэм гишүүний зөөлөн суудалд суугаад авдаг л юм бол тэр утаа униар, угаарыг шийдэхгүй л дээ. Тэр суга. Заа өвөл болчихлоо, хурдан дуусаасай.
бичсэн: director төрөл: |
(7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1780 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
туслаач
Энэ их утаа, дээр нь сэтгэлийн дарамт яах вэ?
сас (зочин) хэзээ бичсэн: 12:15, 2010-01-24 | |
зочин, хонгорхон 2-ын үсгийн фонт арзайж харагдаад байсан тул засварлав.
Арзайж байнаа гэдэг нь үсгийн код танигдахгүй байгаа гэсэн үг юмаа. Үүнийг залруулахын тулд Блогийнхоо удирдлагын хэсэг рүү ороод Хувийн тохиргоо гэсэн хэсэг рүү мөн ороод
Гарын байрлалын байнгын тохиргоо: гэж байгаа. үүний Дусал латин гэсэн сонголтыг сонгож өгөөд хадгална.
Арзайж байнаа гэдэг нь үсгийн код танигдахгүй байгаа гэсэн үг юмаа. Үүнийг залруулахын тулд Блогийнхоо удирдлагын хэсэг рүү ороод Хувийн тохиргоо гэсэн хэсэг рүү мөн ороод
Гарын байрлалын байнгын тохиргоо: гэж байгаа. үүний Дусал латин гэсэн сонголтыг сонгож өгөөд хадгална.
director хэзээ бичсэн: 10:58, 2009-10-16 | |
Харин ч цас орохоор утаа дарагдаад гоё тунгалаг болчдог биз дээ...нүд орсон юм шиг л
Зассан: director хэзээ: Oct. 15, 2009 05:52
Зассан: director хэзээ: Oct. 15, 2009 05:52
zuzu хэзээ бичсэн: 17:38, 2009-10-15 | |
Зочин хэзээ бичсэн: 16:57, 2009-10-15 | |
тогны мөнгө урсаа явчхын байна л даа. эсүүл бшшр нэгдсэн халаалтын сисчээмтэй болмоорийн зүгээр
Зочин хэзээ бичсэн: 13:59, 2009-10-15 | |
Утаанд дургүй ч цасанд дуртай. Олон олон өвөл Улаанбаатар Утаанбаатар болж, дарга сайд нар нь ингээд л утаагүй болгочино гэж ирээл төсөл мөсөл, янзүрийн аргаар мөнгө цохиод л... Чинийхээр истой хараал идээсэй. Гэхдээ л өнөөдөр сайхан байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг байдын гэсэн. Бид тэр их хуралд суужаа хүмүүсийг сонгожоом чинь тэр хүмүүс бидний тусгал. Яахав бүгдийг хараар будаад ч яахуу ганц нэг айлууд цахилгаанаар халдаг энтр арга бодсон л байна лээ.
gereltuya хэзээ бичсэн: 13:53, 2009-10-15 | |
бороо бороо ороорой
director хэзээ бичсэн: 13:43, 2009-10-15 | |