Харвасан од
2009-06-12,11:02
Өчигдөр орой /22-23 цагийн үед/ гадаанаа салхилаад сууж байтал нүдний буланд нэгэн гэрэлт зүйл гялбахыг анхааран харвал томоо гэгчийн сүүлтэй зууван амьтан шунгинан нисэх мэт дүрстэй ''гэрэл'' байв. Эхлээд би салют юмуудаа гэж бодсон боловч ганцхан ширхэг салют буудна гэж юу байхав, тэгээд ч ''пүн'' гэсэн чимээ гадаа нилээн удаан суусан миний чихэнд ерөөсөө сонсогдоогүй юм. Цав цагаан тэр гэрэл толгой хэсэгтээ бүдүүн хэлбэртэй, сүүл хэсэг нь нарийхан байсан нь маш ойрхон бас том харагдсан. Тэнгэр лүү ажиглаад сууж байхад тэртээ хол хаа нэгтээ харагдахын төдий жижигхээн зурвасхан гэрэл харагдаад л өнгөрдөг шүү дээ. Энэ дэлхийн нэгэн хүн бурхан болжийн хэмээн хаа нэгтээгээс сонсож байсан тул Түй түй миний од биш, хүний од хэмээн нулимдаг байсан сан. Гэтэл тэр од харвах гээч нь ийм томоороо харагддаг л юм байх даа хэмээн үнэхээр гайхсан. Та нар харсан ч болоосой. Маш ойрхон байсан шүү дээ. Тэр гэрэл хэдхэн секундын дотор хурднаар холдон алга болох хүртэл тэнгэрийн тэрхэн хэсэг гэрэлтэж байсан. Харанхуйн дунд далд орон алга болмогц миний хайртай хүмүүст муу юм болох дохио юм биш байгаа гэж их айсан. Надаас өөр хэн нэгэн харсан болов уу гэтэл гудамжаар алхаж байгаа олон хүмүүсээс нэг нь ч хараагүй шинжтэй тайвнаар алхалж байсан. Амьдралдаа харсан хамгийн том сүүлт од, эсвэл од харвалт, эсвэл гэрэлт од, эсвэл миний амьдралд гарах нэгэн том өөрчлөлтийн дохио байлаа. Энэ ямар учиртайг би ойлгосонгүй ээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
юунд иймийн чи, хувцасаа соличуул бүүр танихгүй нь ээ
director хэзээ бичсэн: 13:35, 2009-06-16 | |
uu deedeh bichgee uurchiltsun baishd tanihgui hun baina geel toirool bailaashd
dao хэзээ бичсэн: 18:40, 2009-06-15 | |
desi- бариад өгчихөөч
Мел- Солир биш байхоо
Галбаатар-Сүүлчийн од харваагүй шүү дээ ,хэхэ
Мел- Солир биш байхоо
Галбаатар-Сүүлчийн од харваагүй шүү дээ ,хэхэ
director хэзээ бичсэн: 18:38, 2009-06-15 | |
yum oorchlogdnoo gej,
10 jiliin omno suult od, oor yamr od bdag bilee /7 burhan, . . ./
ter ododiig harchaad blogtoo bichdeg bsan bol do ho, hehe
10 jiliin omno suult od, oor yamr od bdag bilee /7 burhan, . . ./
ter ododiig harchaad blogtoo bichdeg bsan bol do ho, hehe
galbaatar хэзээ бичсэн: 16:55, 2009-06-15 | |
Хоёр өдрийн өмнө Америкт нэг хүүхэд дээр вандуйн үрний чинээ хэмжээтэй солир/метеорит/ унаад хөлийг нь жаахан хөхрүүлээд зам дээр ойж унасныг эрдэмтэд шинжлээд жинхэнэ солир мөн байна гэж баталжээ. 1954 онд бас АНУ-ын нэгэн гэрийн эзэгтэй буйдан дээрээ өдөр амарч байтал дээврийг нь цөлөн орж ирсэн 3 паунд жинтэй солир өөрийнх нь гуян дээр нь унаж хөнгөн бэртэл учруулаад хөргөгчийг нь будаа болгожээ. Өөрөөр нэг их хүн мүн мөргөж байсан мэдээ сэлт байдаггүй гэнээ.
Melody хэзээ бичсэн: 14:39, 2009-06-14 | |
he he he
haana bi teed bariad awahgyi yaaseen ain he he he he
DESI хэзээ бичсэн: 16:48, 2009-06-13 | |
цагаан гоё сүртэй гэрэлтээл хэхэ сайн сахны дохио гэж бодоол сууж байя
director хэзээ бичсэн: 13:28, 2009-06-12 | |
Гоёын. Харж чадаагүйдээ харамсаал. Нээрээ сайн, сайхан зүйлийн дохио байхаа.
gereltuya хэзээ бичсэн: 13:14, 2009-06-12 | |
Хүмүүс намайг жинхнээсээ галзуурчиэ гээл байна энэн үнэн юм байхоо.
Зүгээр л од байсан юм болуу ээ чоорт гэж.
Зүгээр л од байсан юм болуу ээ чоорт гэж.
director хэзээ бичсэн: 13:10, 2009-06-12 | |
Өө тэгүүл зүгээр л од л юм байшд хээ Яг од харвах үедээ илүү гэрэлтдэг гэсээн. Тэсрэлт болдог учир илүү их гэрэл цацруулж хамгийн том хэсэг нь түлхэгдэн хөдөлдөг юм шиг байгаа юм.
xvv хэзээ бичсэн: 13:05, 2009-06-12 | |
ганцхан чи л харсан тэхээр ганцхан чамд хамаатай нэг зүйлийн дохио байхөө. эсвэл чи галзуурч байгаа байх
dao хэзээ бичсэн: 13:04, 2009-06-12 | |
би байлаа
director хэзээ бичсэн: 12:53, 2009-06-12 | |
Хэхэ өдөр байсан бол нээрээ азтай янзтай байсан байха даа. Даанч харанхуй болчихсон байсан болохоор л, тэгээд бас надаас өөр хүн хараагүй юм шиг байна дөө, Тэгсэн бол ядаж мэдээ зэдээгээр гараад ббөөөн юм болох байсан байхоо.
Зочин хэзээ бичсэн: 12:53, 2009-06-12 | |
Дахиад нэг хүүтэй болохын дохио юм болов уу
xvv хэзээ бичсэн: 12:50, 2009-06-12 | |
Сайхан зүйлийн дохио байх оо. Өдрийн од харсан хүн од шүүрдэг энэ тэр гэдэг биш билүү?
Жижигхэн солир энэ тэр хааяа далайд унадаг гэсэн, тиймэрхүү юм байсан юм болов уу? Эсвэл Орос Хятад 2-н нэгнийх нь хөөргөсөн нууц пуужин ч юмуу хиймэл дагуул ч байж магадгүй
Жижигхэн солир энэ тэр хааяа далайд унадаг гэсэн, тиймэрхүү юм байсан юм болов уу? Эсвэл Орос Хятад 2-н нэгнийх нь хөөргөсөн нууц пуужин ч юмуу хиймэл дагуул ч байж магадгүй
xvv хэзээ бичсэн: 12:49, 2009-06-12 | |