харах нүдэн
2009-06-16,16:53
Энэ хараал идсэн линзнээс залхжийна. Тороод л, аргаад л, нухаад л, илээд л. Шил зүүхээр бас төвөгтэймаа. Сэнсрээд л, халтартаад л, цантаад л, далийгаад л, зурагдаад л. Энэ 2-ийг зүүхгүй байх бүүр яршиг төвөгтэймаа. Онийгоод л, шаамийгаад л, сүүмийгээд л, яйжийгаад л.. Шил зүүчихсэн байхад бороо цас орохоороо норгоод, цантуулаад, зам таглаад , ертөнц хаагаад хэцүү шүү. Будилж будилж гэртээ ирлээ гэтэл юу вэ, хэдэн байшингийн цаана яваад оччихсон байгаан. Одоо бол линзтэй алхаж явахад бороо цас оруул ер хараагүй хүн шиг л ингээд норго, ингээд зам хаа гэсэн шиг додигор гээч нь аргагүй замдаа тааралдсан эрхийн чинээ чулуун дээр хүртэл хоб гээл харайгаад гарангуутаа нуг нуг инээгээл цааш алхаад л. Усанд орохдоо хүртэл гар хөлөө харахгүй аймээр зовдог байлаа шүү дээ. Юм хөгжинөө гэж. Одоо бол сайхан байна дөө. Эрүүл саруул төрүүлээд өгсөн мэлмий юугаан ийм болгочихсон нь миний л тэнэгнийнх. Бага байхдаа хэвтэж үлгэрийн номонд донтдог байсны гай. Хөдөө эмээгийндээ очихоороо гэрийн гадаа нар жаргасан хойно ч бүүдгэр гэгээнд сүүмийж уншжийснаа гэрт ороод лааны гэрэлд сормуусаа түлчих шахан нүүрээ тулгаж уншдаг байсны гай. Эмээгийн дурангаар хажуудаа байгаа галын элчийг хүртэл дурандаж гөлөрдөг байсны гай. Одоо тэгээд яахав дээ тэгээд, хувь тавилан нь ийм байсын байлгүй. Хараа муутай хүүхдүүд нэг юм харах гэж байдгаараа сүүмийж, онийж байгааг нь харж даган дуурайж далжиганасаар байгаад Жавхлангийн нүд шиг онигор болчихсон. Аливаа юмыг хэвтэж байгаад уншина гэдэг бол халгайтай жалга руу хар эрчээрээ хөл нүцгэн уруудхтай л адил шүү, залуус дүү нар минь.
бичсэн: director төрөл: |
(23) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1469 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 15:33, 2009-10-02 | |
nadad hen negniig jijig nudtei gej yarih taalagdahgui bna a,
bi dagvaa shig nudtei bolhoor tiim ch baij magdgui,
esuul end tom nudtenguudiin talbar bga bh l da , hehe
bi dagvaa shig nudtei bolhoor tiim ch baij magdgui,
esuul end tom nudtenguudiin talbar bga bh l da , hehe
galbaatar хэзээ бичсэн: 11:47, 2009-06-19 | |
Би нь байдгаараа л байгоо шалгалтууд нь тэгээд даж уу
director хэзээ бичсэн: 11:23, 2009-06-18 | |
ene havidaa shalgalt shuulegee ogood jirelzeel yavaad bndoo ho. zahiral haaguur yuutai?
Зэрэглээ хэзээ бичсэн: 11:08, 2009-06-18 | |
нээрээ тийн ш дээ, Дагваа шиг болчуул амьд яваад юүхүү хэхэ гэснээс зэрэглээхэн маань хаагуур ямрымаа хийгээд яагаад яваад байна даа
director хэзээ бичсэн: 11:01, 2009-06-18 | |
javhlangiin nud ch bas gaiguiee ho. dagvadorjiih shig bolchoogui bol l..
Зэрэглээ хэзээ бичсэн: 09:51, 2009-06-18 | |
зэ тэгвэл охин руу битгий харж бай
орондоо орчихоод sms битгий бичиж бай хэхэ
орондоо орчихоод sms битгий бичиж бай хэхэ
Зочин хэзээ бичсэн: 16:52, 2009-06-17 | |
nadad Bolor melmiigiin emch zaluu ingej zovloj bsiin:
bitii ih tv uz, bitii ih PC shirt, tsagaa tohiruul gej.
teheer ni pc, tv ru shirtehgui oor tiishee shirtdeg bhgui yu, gehdee bi harsan zuil rugee udaan haraad/shirteed bdag bolhoor ur dun oghgui l bh shig,
neg ohin ru harchuul nud salganaa l gej bhgui, hodolgoongui udaan harval muu yum bna l da, bi harj bga zuil ni ih hamaatai gej boddog bsiin,
odoo yum bolgon ru nudee ergelduuleed bh hetsuu l de, hehe

galbaatar хэзээ бичсэн: 16:44, 2009-06-17 | |
Найз нь ингэсий. орой ном уншсан ч, өдөр ажлийнхаа ПСны ард хичнээн цаг суусан ч Үе үе нүдээ өөр тийш нь хандуулж Аль болох алсыг хардаг байсийн.
Тэгээд ч найз нь энэ талаар нэг юм бичсэн байгаа ороод сонирхоороо.
http://hvsliinjiguur.blogmn.net/8400/
Тэгээд ч найз нь энэ талаар нэг юм бичсэн байгаа ороод сонирхоороо.
http://hvsliinjiguur.blogmn.net/8400/
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:46, 2009-06-17 | |
анхааруулга
Хүмүүст тус болох үүднээс жижигхээн зөвлөгөө оруулсан бөгөөд зарим нэг хүмүүс буруу зөрүү сэдэвтэй сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье
Хүмүүст тус болох үүднээс жижигхээн зөвлөгөө оруулсан бөгөөд зарим нэг хүмүүс буруу зөрүү сэдэвтэй сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье
director хэзээ бичсэн: 15:43, 2009-06-17 | |
director хэзээ бичсэн: 15:34, 2009-06-17 | |
яаж хөдөлмөрлөсийн залуус дүү нартаа хэлээч
director хэзээ бичсэн: 15:30, 2009-06-17 | |
Удмынх байлгүй би лав майр их хөдөлмөрлөсөнөө санадагийн...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:21, 2009-06-17 | |
аав ээж чинь үнэхээр сайн хөдөлмөрлөжээ тээ
director хэзээ бичсэн: 15:13, 2009-06-17 | |
хэхэ. найз нь аав ээжийн нуган үр нь болохоор генн сайтай л даа.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:58, 2009-06-17 | |