Нэг төгрөг буцааж өгдөг байна шүү
2009-06-29,16:44
УИД дахь номин супермаркет руу ороол шинэ хуучин барааг нь жаал сонжингоо зорьсон зүйлээ авчихаад кассанд нь очоод бичүүллээ, -6999₮ гэж хэлээд урдаас алгаа тосдым байна. Би хөнгөлөлтийн карт асуухыг нь хүлээгээд л мөнгөө нэхсэнийг нь дуулаагүй юм шиг л ийш ийшээ харсгээл зогсчийлаа. Касс: -6999 гээл чангахан дуугарчийн. Тэгэхээр нь Мин дөө, танайх өнөө хөнгөлөлтийн карт ашигладгаа больчихсон юм уу гээл очкийнийхээ дээгүүр харангаа асуугаадахлаа. -Байгаамуу гээд алгаа дахиад л дэлгэдийн байна. Миний нөгөө хөөрхөн зан хөдлөөд бүүр уур хүрээд: -Яачихсан амьтан бэ чи хэний өмнөөс ажил хийж гийгүүлээд байгаан. Үйлчүүлэгчээс карт заавал асууж бай гэж заадаггүймуу гээд нүүрлүү нь мөнгөө шидчихдиймүү гэж бодсоноо баруун мөрөн дээр суусан сахиусан тэнгэр- За яахав яахав, ганцхан чамд биш, зөндөө олон хүнд үйлчилж байгаа хүн, зүгээр өнгөрөөчихөө, залуу хүн алдалгүй л яахав гэж шивнэдийн байна. Хөнгөлөлтийн картыг нь авч явахаа болиод хичнээн ч сар болсын, одоо хаагдчихна эн тэр гэж байдымуу гээд асуулаа. -Толгой сэгсэрснээ, харин хувь нь буурна гэдийн байна. -Яагаад гэтэл дахиал толгой сэгсрэв. Зүүн мөрөн дээрх чөтгөр хэлжийнаа: -Яаж тэсчийнаа, үзүүлээд өгөөчээ, юугаа хүлээгээд байгаан, тэр ахлах махлахтай нь уулзаад олиод өгөөчээ, ажилгүй болгоод гудамжинд гарахыг нь харахымсаан гээд л дэвхцэж цовхчоод, дотроос хатгаад болдоггүй шүү. Заа-а-з гээд бүхэл мөнгө өглөө, хариулт нь гээд 1 төгрөг талонтой хамт өглөө, гүй ээ мөн сонин юмаа, хэзээ ингэж өгдөг болчихоо вэ гээд гайхаад л байлаа, цаана нь кассанд нь задгай мөнгө нилээн харагдаваа. Хэдэн жил ..9, ...9, ....9 гэсэн үнэ тавьж ард олныг шулж байсныгаа ухаарав уу, хэл амнаас залхсан уу, юутай ч хариулт болох 10-т доторх хариултыг нь өгдөг болчихжээ. 1999-н төгрөний үнэтэй шүдний сойз 2-ыг авахад 3998 төгрөг болоход 4000-г өгөхөд хариулт өгөхгүй болохоор нь 2 төгрөгөө авъя. Та нар хариулж өгөхгүй юм бол яах гэж ингэж үнэ тавидаг юм, гэдэг ч юм уу энэ мэт задгай хариултнаас болж олон ч удаа хэрүүл хийж байсан даа. Ард олноо бодож ухаарсан уу, нэр төрөө бодож марктинг хийж байна уу, хэрэглэгчийн эрх ашиг хамгаалдаг нийгэмлэг сайн ажилласан уу. Ямартаа ч хариулт нэг төгрөгөө авсаан.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 11:05, 2010-01-10 | |
тийм шүү, тэгэхдээ тэдний зорилго нь 10,000-г авах зорилготой учраас 9990 гэж тавихгүй л дээ
director хэзээ бичсэн: 16:36, 2009-09-01 | |
Миний бодлоор бол 9999 гэж хэн хэндээ хэрүүл хийж байснаас зүгээр 9990 байвал 10 төгрөг чинь илүү амьд шд
honzo хэзээ бичсэн: 16:32, 2009-09-01 | |
нэг төгрөгзздээ цуглуулж машин авч унах гэж байгаашд
director хэзээ бичсэн: 15:49, 2009-06-30 | |
RAUL-
1000, 999 хоёрын аль нь бага сонсогдож харагдаж байгаан, ингэж хэрэглэгчдийн тархийг даран бузарлаж байгаа байхгүй юу
DESI-
Угаасаа чи хүн болж төрөх тавилангүй амьтан, чөтгөрөөрөө л үл дээ
Миний Цаг-
1 төгрөг өгөнгүүт нь -гүй би авкуу, хүн андуураад байн уу, аль эсүүл Tv, fm-нхэн ирнгүүт ичээд ингээд номын хариулт эн тэр өгөөдаан болуу гэж гайхоол нэг хэсэг гүн шоконд орсын шд, тэр муу чөтгөр зэвүүн а гхэдээ бас цайлгоон
1000, 999 хоёрын аль нь бага сонсогдож харагдаж байгаан, ингэж хэрэглэгчдийн тархийг даран бузарлаж байгаа байхгүй юу
DESI-
Угаасаа чи хүн болж төрөх тавилангүй амьтан, чөтгөрөөрөө л үл дээ
Миний Цаг-
1 төгрөг өгөнгүүт нь -гүй би авкуу, хүн андуураад байн уу, аль эсүүл Tv, fm-нхэн ирнгүүт ичээд ингээд номын хариулт эн тэр өгөөдаан болуу гэж гайхоол нэг хэсэг гүн шоконд орсын шд, тэр муу чөтгөр зэвүүн а гхэдээ бас цайлгоон
director хэзээ бичсэн: 10:34, 2009-06-30 | |
ДУслыг хураавал далай гэж үгтэйшдээ. Харин сүүлийн үед хаа нэг газар нэг төгрөг хариулж өгөөд байдаг болсон байна лээ. Бодуул хэл амнаас залхааз дээ. Чиний тэр зүүн мөрөн дээрх тэр чөтгөр нээрээ үүүнэээн хөгийн гар байнаа...
gereltuya хэзээ бичсэн: 09:26, 2009-06-30 | |
HM
би чины толгой дээр суусан чөтрөр байна дараа очхоороо заавал хэрэлдээрээ
DESI хэзээ бичсэн: 08:41, 2009-06-30 | |
neeree yah gej zaaval ...999gej tavidiin bol.tsever marketingiin bodlogo bolovuu esvel tsever 1T-iin ashigiin bodlogo bolovuu gsn
raul хэзээ бичсэн: 08:15, 2009-06-30 | |