миний юм бол миний л юм, харин чинийх?
..-Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсаан
Хармагцаа дурлахгүй байхын аргагүй
Хамаг л гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи..
х х х
..Дэргэдүүр наран хайрыг зөгнөн жаргасан
Би бодсон жаргах нарыг чиний дэргэд харахсан
Шиврэн орох бороон дуслууд зөвхөн хайрын үгсээр (yeah)
Шөнийн тэнгэрт чамайг санагдуулан одод түгсээр..
х х х
..Чи намайг дурлалд уруу татаад
Хайрыг минь нууцхан хулгайлж
Харцыг минь харцаараа булаалаа
Би чамайг ганцхан хараад
Яахаа ч мэдэхгүй алмайраад
Анхны хайрын гүн хордлогонд орлоо
Гэвч энэ бүхэн надад маш таатай санагдаж байхыг бодохоор ахин учрахыг хүсэх юм аа
Хайрлаж хайрлуулж үзэх юмсан
Хөөрхөн чамайг үнсэх юмсан
Шууд очоод хонгор минь би чамд хайртай гээд үнэнээ хэлчих үү..
х х х
..Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Ариухан чиний минь сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа..
х х х
..Чамд таалагдахын тулд би анх удаа
Чандын үгээ бодон байж хэлэхсэн
Чамд татагдахын тулд би анх удаа
Сэтгэл зүрхээ өгмөөр байна..
х х х
..Харцанд чинь бүдэрсэн азтай аавын хүүгээс
Харамлах сэтгэл төрснийгөө зөвтгөж явснаа мартахгүй ээ
Хаашаа ч эргэж магадгүй хэлтгий заяагаа мөнхлөх гээд
Харамлаж суугаад алдахдаа уйлж сууснаа мартахгүй ээ..
Хайр гэснээс хэсэг бүлэг этгээдүүд байнаа. Яадаг вэ гэхээр
-Нөгөө юм юу болсон бэ энтэр гээл учир битүүлэг юм асуугаал,
-Үгүй ээ, би, юу билээ, нөгөө, хэхэ, ингэхэд юу билээ хөө, нэг л санадаггүй гээд л асуунгуут хариуд нь нуг нуг инээснээ
-Яагаав дээ, чиний хэлээд байсан юмыг би хүлээгээд л байгаашд.. Buff одоо би юу гээд хэлцийн болоо за байз боды боды, мм за юу билээ байз, ( энүүхэн хооронд баруун зүүн тархиныхаа бүх эд эсийг түргэн авахуулаад жагсаажаагаад байцааж амжиж байгаан).
-Өө хараал ид, найз охин / залуу билүү/ . Хихи, шилээ маажаал, хөлөөрөө газар зурсхийгээл аан, тэрүү тэр чинь одоо юу ш дээ, хөө. Тэр тал дээр их бодсоон. Би их хичээсэн боловч олддоггүй юм чинь л тэр байна лээ. Тэгэхээр найзаа аз жаргалаа өөрөө ол доо. Зүрх сэтгэлийн жолоо чинь миний биш чиний гарт шүү. гээд л нэг амьсгаагаар туучихаж байгаан. Өнөөх нь хариуд нь нэг том санаа алдаж аваад л үүргэвчээ үүрээд гараа явчихаж байгаан. Юунд иймийн та нар. Би одоо буяны байгууллага шиг л харагддаг юм шиг байгаан. Ирээд л найз олж өгөөчээ гэснээ шууд тэрэн дээрээ тамгалаад намайг насны өрөнд автмаатаар оруулчиж байгаан. Би тэгээл хийх ажилгүй нэг л сайхан баатар ийш тийшээ анд явжаагаа анчин шиг л алс ойрын газар хараа сунгаал, за энийг тэрэнтэй , а тэр охиныг энэ залуутай, за байзоо, одоо нэг үлдсэн яадымлээ байз, аа зөв зөв би ч нээрээ сэргэлэн хар туучий шүү. Яг зөв за болчихлоо.. 200 тэрбумын өрнөөс салахад л нэг ингэж кайф авдаг байх. LOL. Юув дээ, Даанч яав даа. Өнөөдрөөс эхлэн тэр хараал идсэн хайр дурлал болзоо, чөдрөө өөрсдөө зохицуулж сур, мэдүү.
Чиний юм бол чиний л юм шүү дээ,. Чиний дурлал бол чиний л дурлал.
Эцэст нь хэлэхэд хүндэтгэж яваарай гээд нэг сайхан дуу байгаа шүү цаад караокед чинь.
Хүн бүр насаараа хайрын гүн хордлогод орох болтугай.
Ta Энд дарж буцна уу гэнээ сүүлийн бичлэгт сэтгэгдэл оруулах гэсэн