Хүлээсээр..
2009-04-08,10:15
Зөөлхөн, дулаахан нар ээгээд юутай таатай байнам бэ. Эргэх 4 цагийн эргэлтэнд энэ хэсэг сайхан бөгөөд хос хосоороо хөтлөлцөн аз жаргалтай зөрөн өнгөрч, дэлхий хүртэл дагуултай байхад би д ганцаараа.. гэж санаашрангуй алхах азтай, бас азгүй залуус алхалж явахад би түүний талаар бодон бодох нь улам даамжирсаар. Өглөө сэрмэгцээ өнөөдөр ирэх болуу гэсэн найдлага тавин нэгэн өдрийг өнгөрөөсөөр..Дуутай, шуутай дөхөж ирээд, цонхны шилийг зөөлхөн тогшин, гараад ирээч хэмээн намуухан дуугаараа дуудаасай гэж ямар их хүлээнэ вэ. Их хотын гудамж, цэцэрлэг дундах саравч гээд хаана ч байсан чамтай хамт байхдаа чимээгүй бодолд автан, зүрхнийхээ гүнээ шүүрс алдан суухдаа ямар их хүлээв ээ гэхэд ингээд л хүрээд ирлээ шүү дээ гээд хацрыг минь зөөлхөн илбэдэг. Чамайг ирэхэд бяцхан жаалууд хөл алдан баярлаж гүйлддэг, Чамайг ирэхэд анд найзууд минь ирлээ гэж шивнэдэг. Харин чи гэнэт ирсэн шигээ эргэж харалгүй , баяртай гэж хэлэлгүй гэнэт явчихдаг. Бүтэн жилийн турш хүлээлгэчихээд тоотой хэд хоног ганц намайг бус хүмүүсийг гэнэт гарч ирэн баярлуулсан шигээ гэнэт алга болж, өөрийнхөө оронд найрсагаар зочлон ирдэг жавартай харцтай, хүйтэн гартай түүнийг явуулдаг. Ёооё заза болий. Бороо орохыг хүлээсээр байтал залхчихлаа. Өдийд бол анхны бороо ороод аль хэдийн хэсэг хугацаа өргөрсөн байх ёстойсон. Гадаа бороо ороод л, цонхоор хараад зогсох дуртай хар лүд байгаан би одоо Бороо чи ороосой. та нар ч бас над шиг бороо орохыг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байнаөө. Мэлхий олж аваад тэнгэрлүү харуулбал бороо ордог юм гэсэн. санаа нийлэх хүн байвал хэлээрэй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:37, 2009-04-15 | |
тэнгэр нэг л бүүдийгээл шороо шуурч ч байгаам шиг эсүүл борооны өмнөх салхи ч юм шиг ... нэг тийм ариухан байнадаа гэх гэсэн ёооё энэ цонхыг угаахад яадаг байнаа.
ажлын өрөөний цонхыг угаахаа мартаад удцан бололтой байж тэгээд бүүдгэр тэнгэр бороо орох гэж байгаа юм шиг санагдаж
ажлын өрөөний цонхыг угаахаа мартаад удцан бололтой байж тэгээд бүүдгэр тэнгэр бороо орох гэж байгаа юм шиг санагдаж
dao хэзээ бичсэн: 15:37, 2009-04-15 | |
Дао чи ямар зөрүүдийн
Бороо ирж яваа гэж директораар хэлүүлсэн бол тэсч л байхаас
Бороо ирж яваа гэж директораар хэлүүлсэн бол тэсч л байхаас
gereltuya хэзээ бичсэн: 15:31, 2009-04-15 | |
ёоо чи юунд иймийн
director хэзээ бичсэн: 15:26, 2009-04-15 | |
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:23, 2009-04-15 | |
гоё гоё хурааж цуглуулж байгаад нэг мөсөн ирэх гэж байгаан мэдоо очиж явнаа тэсээрэй гэжийлээшд
director хэзээ бичсэн: 12:38, 2009-04-15 | |
аая балхжав та хоёр хамаатан уу
dao хэзээ бичсэн: 11:47, 2009-04-15 | |
Хэр удаан хүлээлгэхийг Балхжав бид хоёр таашгүй. Хүлээнээ... Бороо бороо ороорой...
gereltuya хэзээ бичсэн: 11:44, 2009-04-15 | |
хэт их хүлээсний хэрэггүй ээ тэртэй тэргүй орох нь тодорхой шүү дээ л гэх гэсиймлдаа за яахуу хүлээж л бай харин хир удхийм болдоо
dao хэзээ бичсэн: 11:36, 2009-04-15 | |
Бороо орнооо юун болих вэ тэртээ тэргүй цаг хугацаа нь болжийгоон байна
gereltuya хэзээ бичсэн: 11:29, 2009-04-15 | |
дэхдээ л тэр бороо алгадаа одоо хүлээхээ болио март март
dao хэзээ бичсэн: 10:47, 2009-04-15 | |
яахуу дээ цаг нь тулчихсан юм болохоор DAO-г өрөвдсөндөө ганц нэг хоногтоо аргалаад баясгах гээл тэгжаа ш дэ. Угаасаа цас бол явцгүй ээ явцгүй бороо бороо анхны бороо болзоот учралын анхны бороо....
director хэзээ бичсэн: 10:43, 2009-04-15 | |
яасан тэр бороо нь үүрээр хальт дусагнаснаас өөрөөр орснуу одоохондоо бурхан ч миний талд байнаа
dao хэзээ бичсэн: 10:31, 2009-04-15 | |
hmmmmm... bi rrrrrrmontaklaad duustsiim boluu !
tatah хэзээ бичсэн: 19:37, 2009-04-14 | |
бурхан хэнийх нь талд орох нь вэ харж л байя. Бороо чи ороосой, Dao-н нулимс урсаасай.
director хэзээ бичсэн: 15:23, 2009-04-09 | |