Урагшаа
Зиак, шинэ долоо хоногийн эхлэл үнэхээр өнгөлөг сайхан өөдрөг бөгөөд жавхаалаг гэгээлэг бөгөөд шинэлэг эхэлж байнөө. Харсан бүхэн харц нь зөөлөн, хазайсан бүхнийг өөдөө өндийгөөд сайхан байнөө. Залуу насны ааг омог, танхил насны омголон зан юу л байна бүтээн босгоё, юу л байна эцсийг нь үзий гээд нарийхан хэдэн судсыг минь тасчих шахан булиглаад байх юм..
Залуу явахад юи бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөгөө.. гэж их найрагчийн шүлэглэн хэлсэн нь зурсхийн ороод ирлээ. Хаа нэгтээгээс уншсан боловчиг хаа нэгтээг хайгаад олохгүй байсан нэгэн зүйлийг сая оллоо. Алдар нэрийг үл мэдэх, Зүс царайг үл төсөөлөх учир нэрийг дурдалгүй доор агуулан үлдээе. Таних мэдэх бүх д хүмүүс ямар нэгэн зүйлд санаашран залуу халуун насаа хайр гамгүй чимх чимхээр нь гээж байгааг бодохоор, би ч бас тэдний нэг гэж санахаар олон юм нуршилгүй үүнийг умшиж, өчүүхэн ч болов нэгийг санаж, хоёрыг сэтгээсэй гэж уриалан шивнэе.
Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга
gesnees dalai bagsh goe heldiishuu..