antirivus-н программын тухай жижкээн өгүүлий
2009-03-13,12:13
Зай зав гарахгүй ойрд нээрээ дарамттай ч юм шиг аятайхан ч юм шиг. Манайхан үнэгүй юманд нугасгүй хойно энд тэндээс татаж авах үнэгүй баахан л юм татах гэж ухнадсаар байгаад татсан ч юм байхгүй харин ч шанд нь машинаа эвдлүүлээд уйлах шахдаг. Саяхан би нэг driver хайж яваад softdriver ч билүү driversoft ч билүү нэг site-с driver татлаа л даа. Ажиллуулахаасаа өмнө ''адис'' авахуулчихаад суулгалаа. Суулгачихаад ажиллуулах гэтэл болдоггүй шүү. Гэтэл хэдэн минутын дараагаас эхлээд нэт салчихлаа. Минийхээс бусад дээр нь нэт байгаад байдаг, RES хийлээ. Сүлжээгээ шалгууллаа. Нэт ороод л 2 минутын дараа гарчихдаг тийм нэг гажигтай болчихлоо. KAV хүртэл ажиллахаа болиод өөрөө алга болчихсон. Тэгээд яахав дээ бүр мөсөн форматлах гээчийн нь хийлгэж байж зүгээр боллоо. Ер нь бол антивирусаа л сайн тордож анхаарч байхгүй бол нэг сайхан нартай өдөр ''насан туршийн'' чинь хөдөлмөр хумхийн тоосын чинээ болбол яана. би юунд иймийн, энэ PC юунд иймийн, гээл уйлавч оройтсон байх вий. Үүнээс үүдээд өөрийн хэдэн үгээр зөвлөгөө өгий гэж бодлоо.Тэгэхээр хамгийн гол нь маш сайн antivirus ашиглах хэрэгтэй. Мэдээж хэрэг интэрнэтгүй газарт бол мянга сайн пjограммтай байгаад ч яах билээ. Учир нь antivirus-н программ өдөр бүр, байнга update/вирус устгах шинэ программ гэхиймуудаа/татаж байх ёстой. Энгийнээр хэлэхэд өнөөдрийн вирусийг өнөөдөр update хийснээр устгана гэсэн үг, маргааш шинээр гарсан вирусийг өнөөдрийн update устгаж чадахгүй ээ гэсэн үг. А бас зөвхөн update хийчихээд за одоо болчихлоо, бүр мөсөн цэрэрлэчихлээ гэж эндүүрэв ээ.Update хйинэ гэдэг бол хүнээр ярьвал аминдэм өгч байна гэсэн үг. А харин scan хийнэ гэдэг нь аминдэмийг нь өгөөд ажлыг ажрахгүй хийлгэж байна гэсэн үг. Жишээ авах гэсэн нээх сонин жишээ болчлоо, уучлаарай. Миний мэдэхээр antivirus programm албан ёсоор гаргадаг Softline хэмээх компанийн албан ёсны дистрибютер Монголд байдаг компани юм байна. За хадуурах гэжийн. 1 pc дээр 1-с дээш antivirus байж болохгүй. Лицензтэй 2 antivirus байлаа гэхэд нэг нь нөгөөгөө хааж, аль аль нь ажиллахад хүндрэлтэй болдог тул аль нэгтэй нь салах ёс хийх хэрэгтэй. Үүний тулд control panel-add or remove programms-remove дарааллаар тухайн порграммыг идэвхигүй болгох буюу ажиллахгүй болгоно. Миний болдлоор бол хамгийн сайн гэсэн программ нь одоохондоо kaspersky байна даа. Bitdefender, AVJ зэрэг бусад порграммууд ч бас сайн, гэхдээ bitdefender бол сайн ажилладаг хэдий ч үзүүлэлт өндөр байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл үүнийг суулгасан байлаа гэхэд цаанаа байнга дахин дахин давхар scan хийж байдаг тул үзүүлэлт багатай pc гацаад, гажигтдаг. Бусдаасаа гоц илүү сайн гэж ямар нэгийг нь сонгох нь тийм ч үнэмшилтэй биш. Жишээ нь kav-н устгаж чадахгүй байгаа вирусыг bitdefender илрүүлж устгах зэрэг нэг нэгнээсээ давуу болон сул талууд байна л даа. Тэгэхдээ бусдаасаа арай л давуу юмуудаа гэсэн нь kav шүү. Kav нь 2 ерөнхийдөө 2 төрөл байдаг. 1-Kaspersky antivirus, 2-Kaspersky Internet securiy гэж. Энэ хоёрын ялгаа нь гэвэл Internet securiy нь интернэтийн орчинд илүү сайн ажилладаг. Kaspersky-г суулгасан бол анхаарвал зохих зарим нэг зүйл бий. task bar-дээр kav-н лого бүхий тэмдэг бий. Үүнийг нээхэд улаан дэвсгэр дээр ''your computer migth be at risk '' гэсэн бичиг гарсан байвал таны pc ямар нэгэн вирустэж болзошгүй, эсвэл вирусын хамгаалалт ''доголдож'' ямар нэгэн асуудал үүсчээ гэсэн үг. Үүнийг залруулахын тулд эхлээд update хийнэ. Дараа нь scan хэсэг рүү орж my document, C, D, Mailboxes зэргийн урдах чагтыг чагтална. Мөн нэмэлтээр flash зэргийг давхар уншуулъя гэвэл ''add new items'' -г сонгоод нэмж болно. Ингээд scan хийж дууссаны дараа түрүүний ''your computer migth be at risk '' гэсэн бичиг ''your computer protected''гэж солигдох ба улаан биш ногоон болсон байна. Sittings цэсрүү орж Update-н тохиргоог хийж болно.Тухайлбал өдөр бүр, 2 цаг тутамд, 7 хоногт 1 удаа ч гэдэг юмуу. За тэгээд интернэтгүй бол сардаа нэг удаа ч юм уу pc-ээ мэргэжлийн хүмүүст үзүүлж харуулж, '' вакцин хийлгэж'' байгаарай. А тийн. Kav 2009 вирустэй файлыг вирус гээд нясалчих гээд байдаг гэмтэй юм билээ шүү. Тэгэхдээ байсан газраас нь quarantin-руугаа шууд зөөчихдөг юм билээ. За тэгээд найзууд дүү нар минь амжилт таны гараас шүү.
бичсэн: director төрөл: |
(7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2583 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 13:38, 2011-11-10 | |
Зочин хэзээ бичсэн: 21:27, 2011-01-11 | |
bitdefender sain
gaa хэзээ бичсэн: 20:53, 2010-09-06 | |
Зочин хэзээ бичсэн: 09:20, 2009-04-03 | |
Зочин хэзээ бичсэн: 09:20, 2009-04-03 | |
кас сайн би шүтдэгий
dao хэзээ бичсэн: 21:26, 2009-03-13 | |
хэхэ би нөгөө юу нөгөө... ээрэв хихи
касперийг нортон той зэрэг суулгаад ком-оо баллаж байснаа саналаа ямар салхи нь болдог гээд шивнэчихсэн юм бүү мэд .
одо АВЖ хэрэглэж байгаа AVG. Ачаалал өгдөггүй. Вирустчихгүй болоод л байна. Каспер минийх дээр суусан ч апдэйтээ хийхгүй болчихоод байсан юм. за за тэр яахав ажлаа сайн амжуулаад байгаарай
касперийг нортон той зэрэг суулгаад ком-оо баллаж байснаа саналаа ямар салхи нь болдог гээд шивнэчихсэн юм бүү мэд .
одо АВЖ хэрэглэж байгаа AVG. Ачаалал өгдөггүй. Вирустчихгүй болоод л байна. Каспер минийх дээр суусан ч апдэйтээ хийхгүй болчихоод байсан юм. за за тэр яахав ажлаа сайн амжуулаад байгаарай
piglet хэзээ бичсэн: 21:07, 2009-03-13 | |