Юу ч гэхүү
2009-10-02,14:24
Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын. Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан өгсөн шигээ буцааж авахдаа хичнээн хүнийг хойно нь уйлуулж гаслуулж бэтгэрүүлэн үлдээж байгааг бодохоор халагламаар. Өчигдөр л инээж дуулж баясч загнаж загнуулж хөтлөлцөж тэврэлдэж мөр зэрэгцэн явсан тэр нэгэн хүний суух сандал эзгүй байна гэхэд итгэмээргүй ч гэлээ хоржоонтой хорвоогийн гашуун үнэнг яалтайв. Байхад нь анзаарахгүй мөртлөө байхгүй, бүр хэзээ ч ирэхгүй болох үед л үгүйлэн санах нь хүний муухай араншин юм хойно. Амьддаа бие биенээ хайрла гэсэн үг байдагсан даа. Нэгэн цагт би нэг хүнийг ихэд гомдоосоноо сүүлд нь ойлгосон юм. -Чамайг тэр чинь хүлээж байгаа, харин намайг ээж аав минь хүлээж байгаа.. Бля бля хараал ид, тухайн үед би хэн нэгэнд гомдсон сэтгэлийн бухимдлаа өөрийн мэдэлгүй түүнд гаргачихсан хэрэг. Чамд хичнээн хатуу, зэвүүн сонсогдсон бол.. Юмыг нураахад засч эвлүүлэхээс ч илүү амархан гэдэг байхаа. Гадаа нартай ч өнөөдөр олон хүний сэтгэл бүрхэг, зовхи нойтон байгаа. Та бүгдийг Бурхан ивээг..