Уусны маргааш уу?/үргэлжлэл/
2009-08-24,13:57
Хаа нэгтээ бүдэгхэн дуугарч байснаа чихэн дээр хүрч ирээд урьд урьдныхаас илүү чангаар хашхираад бүүрррр нэг байхгүй болгоо хаячмаар чарлана, сэрүүлэг. Дуугаар нь баримжаалан гараа явуулж нэг үзээд тэмтрэгдэхгүй болохоор нь босоод унтраах гэхээр өрөөсөн нүд дуртай дургүй нээгдэнэ. Өндийнгүүт толгой тархи нь заадсаараа салж унах гэжаагам шиг ангалзаад, дүүрээд тархи руугаа тугалга цутгасан аятай, арай гэж босоод уучих ус цай хайж ийш тийш зэрэглээтэй нүдээрээ харна. Хамгийн том шил ч юм уу, сав аваад түүхий ус дүүргээд 1 сар юу ч амсаагүй хүний дүртэй асгаж цутган залгилаад- Аах, ёо гэж ирээд л сая нэг юм арай дээрдэх шиг. Цаг аль хэдийн бага үд өнгөрчихжээ, гадагшаа харахад амьдрал буцлаад эхэлдгээрээ эхэлчихсэн шулга болжморууд өөрийг нь шоолох шиг жиргэлдэн нисэлдээд.. За байз өчдөр яалаа, осолтгүй л юм яриад сууж байсан. Сэлэнгээг таксинд суулгаж өгсөн, эргэж орж ирээд байж байгаад тарцгаасан билүү, яалаа. Ёоо одоо өнөөдрийг яаж өнгөрөөнөө, намайг шахсаар байгаад уулгаал байсан, муу суганууд..Уг нь жоохоон байжаагаад явна даа гэжийнсэн яагаад ингэтлээ уучиваа гэсэн шүү юм бодонгуутаа ариун цэврийг хальт хэрэгжүүлснээ хувцасаа өмсөх гэтэл нуль балиар заваан шоу-ны үнэр, ялангуяа тамхины.. Цэвэрхэн л бол бараг үрчлээ мүрчлээ хамаагүй шахуу юм өмсөөл гадаа гартай наранд нүд гялбаад -Ёо ямар балиар бүгчим байнаа. Такси такси гэсэн юм замын хажууд амьдрах шахаж байтал 1 найдвар ирнээ. Ажил руу хүрэх замд нойр хүрчийгаа гэж жигтэйхэн, суусан чигтээ унтаал баймаар, За ирчихлээ гээд зогсонгуут -Өө за /түрийвч бараг хоосон болчижээ, новш гэж яагаад би харсангүй вэ/..- Юу, ахаа одоохон гэнгүүтээ цүнх мүнхэн доторхоо асгаж байгаад үзлээ, ашгүй байнаа байна. Ажил руу орлоо, ббөөн бичиг цаас, ажил хэрэгч царайтай үнсэн царайтай хүмүүс. хүмүүс ч яахав үнсэн царайтай байдын байж, би бол одоо хоноцон царайтай харагдаж байгаа байх даа. Ширээнийхээ ард суугаал нэх юм бодож байгаа хүний дүртэй, шанаагаа тулан үүрэглээстэй. Хаалга дуугарангуут товхийж цочингуутаа, хуруугаараа ширээгээ тогшоод, дэлгэц рүүрээ гөлрөөтэй. Эндэх тэндэхийн харилцагчдын сураг гарангуут- Өнөөдөр намайг эзгүй байгаа гээрэй гэж хэлээд явуулаад л.. Цайны цаг боллоо, ганц нэг хоолоор ходоодоо панаалдахгүй бол ч намайг өршөөх шинж алгоо алга. Шөлтэйхэн шиг хоол аваал ханцуйгаа шамлаад л нэг том балгатал- Ай нэг л бишээ, элэг ходоод хоёр ч нийлж байгаад намайгаа гашраахаар шийдээ юу гэлтэй. Хүмүүсийн инээж байгаа хоорондоо ярилцаж байгаа нь хүртэл үнэн ядаргаатай. Өглөөнөөс хойш хичнээн ч битмийн амттай юм уув даа, хүчээр ходоодыг ажилд нь орууллаа. Өчигдөрийн төлөвлөгөө палаан яахуу ийхүү асуужийн, өө өнөөдөр стоо амжсангүй, зарим нэг юм дутуу байгаа/ үхэх гэжаахад үхсэн хатсаны чинь төлөвлөгөө/. Орой болж гэрлийн хурдаар хамгийн түрүүнд гэрлүүгээ арилнаа. Бушуухан нүдээ аниад хэвтлээ-Ээш орхон минь ийм сайхан билүү, гүүд найт май бэби/өөртөө хэлээд давсан далайд хөвлөө./
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
нэг балиар шартаад өдөржингөө бөөлжөөд давстай хар цайнд хар хөлс цутгаснаас хойш архи баба болсон доо...амтыг нь мартчиж...
dadido хэзээ бичсэн: 21:34, 2009-08-24 | |
Дахиж амскүй
xvv хэзээ бичсэн: 21:23, 2009-08-24 | |
Нээрээ орхон чинь тийм сайхан билүү. энэ одоо юун орхон билээ. хэхэ лавтайл оронд байдаг бололтойдогоо тэгээд гүүд найт бэби гэж хэлж байгаад л хэхэ
энэ нээрээ ноотой гар тэ. тэр бэби гээлоо
Уусны дараа бас уу аан.
эсүүл уу уу бас дахин уу. гэхдээ юу уухаа өөрөө мэд. Би лав спрайт уунаа. сурсанаараа.
нэмж тааруулж ууж бай гээлоо
энэ нээрээ ноотой гар тэ. тэр бэби гээлоо
Уусны дараа бас уу аан.
эсүүл уу уу бас дахин уу. гэхдээ юу уухаа өөрөө мэд. Би лав спрайт уунаа. сурсанаараа.
нэмж тааруулж ууж бай гээлоо
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:28, 2009-08-24 | |
Асо-
Юунд иймийн, бурхны олон шавь нар минь энэ эрдэнэ мэт биеэ хайрлаарай гэж бичсэн ухаантаймаа
Миний цаг-
Чи асуусан би хариулсан чамд ямар хариулт хэрэгтэй байсын бэ дээ
Юунд иймийн, бурхны олон шавь нар минь энэ эрдэнэ мэт биеэ хайрлаарай гэж бичсэн ухаантаймаа
Миний цаг-
Чи асуусан би хариулсан чамд ямар хариулт хэрэгтэй байсын бэ дээ
director хэзээ бичсэн: 16:31, 2009-08-24 | |
Зө захиарал авхай өөр юугмээр байна. Чи наа үгээ тэр Дэлгэртээ л хэл. Итгэж магадгүй.
gereltuya хэзээ бичсэн: 16:24, 2009-08-24 | |
эвий дээ зөгийн бал минь шартаж яваам байна сто грамм татхуу
aso хэзээ бичсэн: 15:53, 2009-08-24 | |
уусны уусны маргааш уу, айгүй сонин байдымлээ чихшиг вахахаха за үгээр хэлшгүй үзгээр сийлшгүй чихшиг зо стоо мэдкүүмаа тйим өдөр байдуу гүйлүү бодоодий
director хэзээ бичсэн: 15:28, 2009-08-24 | |
Ёоооооё чи нээрээ лоог бичжээ. Гэснээс уусны маргааш уувал нөгөөдөр нь яах бол? одоо яажийна
gereltuya хэзээ бичсэн: 15:20, 2009-08-24 | |
dao bailaa ene zochin
Зочин хэзээ бичсэн: 15:11, 2009-08-24 | |
Зочин хэзээ бичсэн: 15:10, 2009-08-24 | |
өөрөө л өөртөө эзэн болкуу бол хэн эзэн болохсон билээ,
Миний цагаа- Араб хэлээр бичциймүү дээ
Миний цагаа- Араб хэлээр бичциймүү дээ
director хэзээ бичсэн: 14:55, 2009-08-24 | |
¨îîîîî¸ ÷è íýýðýý ëîîã áè÷æýý. Ãýñíýýñ óóñíû ìàðãààø óóâàë íºãººäºð íü ÿàõ áîë?
gereltuya хэзээ бичсэн: 14:51, 2009-08-24 | |