Мэнгэ байх сайн уу?
2009-06-22,10:08
Нүүрэн дээр мэнгэ гарчихлаа, авахуулчихмаар байна. авах гэж оролдсон чинь цус гараад өвдөөд байх боллоо гэх мэт яриа нэг бус удаа сонсож байсан учир мэнгэний талаар мэдээлэл хүргэхийг хичээлээ. Ямартаа ч төрөлхийн бус мэнгийг авахуулах гэж мэс ажилбарт орсноор үхэлд хүргэж болох аюултайг мэдэж авав. Мэнгэний талаар доор өгүүлбэл:
Хүний бие дээрх мэнгэний тоо нь бие махбодийн хөгшрөлтийн үйл явцын хурдны маш сайн илэрхийлэл болж болох юм гэж Британийн эрдэмтэд үзэж байна. Тэдний хэлснээс үзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бүрийд цooрдoг хромсомын сүүлчийн хэсгүүдийн урттай тэнцүү байдаг ажээ.
Лондон хотын хатан хааны коллежийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд 900 хоёр ихэр оролцсон байна. Эрдэмтэд тэдний бие дээрх мэнгийг тоолсноос гадна, эсүүдийн хромсомын сүүлчийн хэсгүүдийн уртыг хэмжжээ. Удмын мэдээлэл агуулдаггүй хромсомын эцсийн хэсгүүд нь эсийн ДНК-г янз бYрийн өөрчлөлт, гэмтлээс хамгаалах гол үүрэгтэй юм.
Насанд хүрсэн хүний биеэс дунджаар 30-100 хүртэл мэнгэ олж болно, гэхдээ зарим тохиолдолд 400 гаруй ч байж болно. Судлаачид 25 хүрэхгYй мэнгэтэй оролцогчид болон 100-гаас илүү мэнгэтэй тэр хүмүүсийн хромсомын сүүлчийн хэсгүүдийн уртын статистикийн хувьд чухал учир холбогдолтой харьцааг илрүүлж чадажээ. Хоёр дахь бүлэгт оролцогчдын дунд хромсомын сүүлчийн хэсгүүд нэлээд урт байсан нь энэ хүмүүсийн эсүүд ойролцоогоор 6-7 жилээр залуу гэсэн хэрэг юм.
Эрдэмтдийн дүгнэлт тун санаандгүй зYйл болсон бөгөөд учир нь бие дээрээ хэтэрхий олон мэнгэтэй хүмүүсийн гол онцлог нь арьсны хорт хавдраар өвчлөх магадлал илүү байдаг явдал хэмээн үзэж байсан ажээ. Судалгааны удирдагч доктор Верноник Батайн хэлснээс үзвэл, олон мэнгэтэй холбоотойгоор хорт хавдар тусах магадлал шалихгYй байдаг ч, харин зүрхний элдэв өвчин, яс сийрэгжилт зэрэг насжилтын өвчин тусах магадлал нэлээд их байдаг байна. Гэхдээ энэ бүх таамаглалыг нэмэлт судалгаагаар батлах ёстой гэж баттай хүлээн зөвшөөрчээ.
Мэнгэ том байх тусам амжилт эсвэл хувь заяагvй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж.
Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу vйлийн vр дvн илvv мэдэгдэхvйц байна. Эрт vед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хvнийг ХV зуунд Европт шатаасан ч тvvх бий. Өнөөдөр мэнгэнд нэг их ач холбогдол өгөхөө больсон ч мэнгээр хvний хувь заяа эсвэл зан чанарыг тодорхойлох боломжтой гэж vздэг.Тухайлбал:
Духан дээрх мэнгэ
Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.
Чихэн дээр
Хэнэггvйн шинж.
Хvзvvн дээр
Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
Эрvvн дээр
Бусдын хvндлэлийг хvлээдэг.
Мөрөн дээр
Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.
Хавирган дээр
Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
Нуруун дээр
Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.
Өгзгөн дээр
Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
Бэлэг эрхтэн дээр
Өгөөмөр, шударга зан чанартай. Биеэ аятайхан авч явж чаддаг. Гэрлэлт аз жаргалтай байна. Баян болж чадахгvй ч гачигдахын зовлонгvй амьдарна.
Цавин дээр
Баруун талынх эд баялаг, нэр хvндийг авчирна. Зvvн мэнгэ өвчин зовлон, ядуурал.
Эмэгтэйчvvдийн мэнгэ
Хөмсгөн дээр
Баруун хөмсгөн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зvvн дээр байвал эсрэгээр.
Нvдний орчим
Нvдний орчим дэх жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.
Хацар дээр
Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зvvн хацрынх амжилтанд хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.
Хамар дээр
Ямар ч зvйл сэдсэн бvтэмжтэй байхын билэгдэл.
Уруул дээр
Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.
Цээжин дээр
Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлохтаны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.
Бэлхvvс дээр
Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.
Мөрөн дээр
Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.
Сарвуун дээр
Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.
Гаран дээр
Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
Шагайн дээр
Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
Бэлэг эрхтэн дээр
Эрдэмтэй, ген сайтай хvvхэд төрvvлэхийн шинж.гэнэшүү
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Dadido haanaa awhuulsan we helj ogooch
Hh хэзээ бичсэн: 16:29, 2017-01-07 | |
tgd yu gsn ugiin
tgd yu bolj taarch bnaa..mengetei bh sn yumuu muu yumuu oilgohoo bailaaa
Зочин хэзээ бичсэн: 20:07, 2014-12-04 | |
x
Nvden dotorhi menge yamar ychirtai yum be blog deeree niitleed uguuch
Зочин хэзээ бичсэн: 07:57, 2012-12-12 | |
herwee chamd menge baiga bol ymar negen uchirtai bolool garsan uchir bitgii oroldooroi
enji (зочин) хэзээ бичсэн: 10:51, 2012-03-02 | |
гайхалтай
Зочин хэзээ бичсэн: 17:57, 2012-02-09 | |
minii 2 nudend 2uuladan 2 menge baidiishtee menge mun eshiin medku yum barag mun baih har l yum bsan
жэрри (зочин) хэзээ бичсэн: 10:46, 2011-08-04 | |
яах уу
сайн байцгаана уу намайг Соко гэдэг би одоо 18 настай миний нүүрэн дээр гарсан мэнгэ намайг үнэхээр зовоож байна бараг 10-15 байгаа байхаа харсан хүн болгон л ямар их мэнгэтэй юм гээд л энэ асуудал намайг ямар ч итгэлгүй болгож байна авхуулбал яах бол авхуулна гэхээр бас айгаад байхын авхуулбал сорви энэ тэр үлдэх болов уу мэнгээр оролдох нь унтаж буй арсланг сэрээсэнтэй адил гээд л би бүүр яахаа мэдэхгүй юм авхуулбал яах болоо та бүхэн надад зөвлөөч гуйж байна би ч гэсэн өөртөө итгэлтэй цэвэрхэн сайхан харагдмаар байна
Зочин хэзээ бичсэн: 23:27, 2011-05-29 | |
eye
nuden dr bn gj bhuu bdag bol ymar uchirtai ve
eye хэзээ бичсэн: 21:46, 2011-02-14 | |
би тэгвэл тэгж байгаад мэнгэтэй зургаа нэг тавихаас
dadido хэзээ бичсэн: 20:50, 2010-04-17 | |
Зочин хэзээ бичсэн: 16:28, 2010-04-17 | |
2 хөмсөгний хооронд юмуу духан дээр том мэнгэтэй бол билгийн нүдтэй гэж ярьдын байлээ, үнэн юмуу гүй юмуу бүү мэд. дэд хурандаагийн мэнгэ яасан сайхан зохиж байсан болаа тэхдээ ихээ бодон мэнгэнүүд байж дээ тэ
director хэзээ бичсэн: 10:54, 2009-11-20 | |
намайг нүүрэндээ дөрвөн мэнгэтэй байсан гэвэл та нар итгэх үү. хамар дээр нэг том, нүдний доор хоёр. эрүүн доор нэг байсан. сургууль төгсөөд бүгдийг нь авахуулсан. Эртхэн авахуулсан охидууд арай өөрөөр харах байсан ч юм бил үү
dadido хэзээ бичсэн: 21:45, 2009-11-19 | |
Зэрэглээ хүүхэн үүгээр жирэлзээд өнгөрөө юу даа?
gereltuya хэзээ бичсэн: 18:07, 2009-07-03 | |
hehe sainu ho? zulai deeree mengetei bol yaahuu hehe.
Зэрэглээ хэзээ бичсэн: 17:18, 2009-07-03 | |
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:03, 2009-06-23 | |