Үнэн тас
Манай хойд хөрш оросын загварчлагч, зохион бүтээгч Никита Буяанов (Nikita Buyanov) саяхан Intel/Hewlett Packard компанийн хүсэлтээр хөгжүүлсэн ноутбуук компьютерийн хэд хэдэн гайхалтай чамин загваруудыг танилцууллаа. Эдгээр гоёмсог хийцтэй ноутбуук нь бүхэлдээ чамирхах дуртай эмэгтэйчүүд, хүүхнүүдэд зориулагдсан аж.
Загвар тус бүр өөрийн онцлох шийдэл, онцлогтой бөгөөд төрөл бүрийн амьдралын хэв маяг, стиль мода хөөдөг хүүхнүүдэд тохирох нь гарцаагүй. Үүнд жишээ нь биеийн жин хэмжүүр, эсвэл гоо сайхны, хиймэл хумс принтлэдэг хэрэглүүр эдгээр компьютерүүдэд агуулагдсан байх нь сонирхолтой.
Загварууд дунд зөвхөн хүүхнүүд төдийгүй эрчүүдийн сонирхлыг татаж болох нэгэн ноутбуук байна. Chameleon хэмээн нэрлэгдэж буй энэхүү ‘unisex’ зориулалттай загвар нь орчинтойгоо зохицож өнгө нь хувирна.
Зохион бүтээгчийн хэлснээр дээрх загваруудын эхийг 3ds max (VRay) программын тусламжтайгаар бүтээсэн бөгөөд жижиг засварлалтыг Photoshop дээр гүйцэтгэжээ.
Энэ загвар хувирамтгай чанар бүхий бичил үүрэн (microcell) гадаргуутай бөгөөд орчинтойгоо зохицож өнгө нь хувирна. Мөн Chameleon загвар нь орчноо "ажиглаж шинжлэх" нь 3 бичил дурантай
Eco загварын хамгийн онцлох шинж чанар бол нарны энергийг хуримтлуулах чадвар, мөн дэлгүүрийн шошго уншигч (barcode scanner), цусны даралт, судасны цохилт хэмжих багажтай.
Биеийнхээ жинг хасах гэж "тэмцэж" буй бүсгүйчүүдэд энэхүү загвар илүү хэрэг болж мэдэх юм. Учир нь уг загвар биеийн жин хэмжүүр, жин хасалт хянах программтайгаас гадна чийрэгжүүлэх төвд хичээллэж буй үед хэрэг болж мэдэх цаг тоолуур бүхий бугуйвчтай.
Уг загварын нэрнээс нь хараад л та ямар зориулалттайг нь ойлгосон байх. Ердөө ганц товч дараад л уг загварын дэлгэцийг та толь болгон ашиглаж болох бөгөөд дээр нь танд хиймэл хумс принтлэж өгөх чадалтай. Тэгэхээр гоо сайхандаа нэлээд цаг зав зарцуулдаг ажил хэрэгч хүүхнүүдийн заавал байх ёстой хэрэглээнд энэхүү загвар багтана.
Зохион бүтээгчийн өгүүлснээр Mama ноутбуук нь хугарашгүй мөн ус нэвтрэх боломжгүй тун бөх загвар юм. Уг загвар хүүхдүүдээ видео хяналтан дор байлгах боломжийг гэрийн эзэгтэй нарт олгох ба bluetooth холболттой 2 ширхэг бичил дурангаас гадна 3D-хяналтын систем, дохиолол бүхий бугуйвчтай ирэх аж.
Perfume лаптопийг та гэрэл эсвэл агаар цэвэршүүлэгч болгон ашиглаж болно. Хэрэглэгч үнэрийн олон янзын дээжийг "татан" (download) авч уг загварын матрикстай холин шинэ үнэр гаргаж авах боломжтой.
Ердийн ноутбуук компьютерүүд багтах боломжгүй бяцхан, бяцхан гар цүнхээр чамирхах дуртай хүүхнүүдэд зориулагдсан энэ загвар touch sensor бүхий hard OLED технологи дээр суурилж бүтээгдсэн. Загварын дэлгэц, товчлуурууд нь гүн цэнхэр өнгө бүхий цэвэр шилээр хийгдсэн аж.
Мэдээллийн эх сурвалж: http://cyberworld.origo.mn/
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
piglet-тэр ягаан ч эмэгтэй хүний сонирхдог л загвар даа, тун гярхай байна шүү
надад бол хамелон нь таалагдаад сүйд болоод байгаа ш д.
tatah-захиалахад их учир байнаа. Эдгээрүүд чинь одоо худалдаанд гарч эхлээгүй байгаан шиг байна лээ. За тээд захиалж энээ тэрээ, гэрээ энээ, тэрээ төлбөр энээ тэрээ
гэсээр байтал үүнээс ч догь бөгөөд донжтой нь ар араасаа урсаад л гараад ирнэ дээ хөө.
Зөө. хийнэ гэдгийг үзүүлж өгөх юм байна даа.
Бага байхдаа Терминаторыг үзчихээд ирээдүйд яг ийм болж харагдаач гэж боддог л байлаа. Тэгтэл америкт саяхнаас хүнгүй сөнөөгч онгоц, танк, мөн явган цэрэг устгах өөрөө явагч устгагч машин зэргийг зэвсэглэлдээ оруулж байна лээ. Тэгэхээр удахгүй хүн шиг робот энэ тэрийг харахын байналдаа.
Бага байхдаа Терминаторыг үзчихээд ирээдүйд яг ийм болж харагдаач гэж боддог л байлаа. Тэгтэл америкт саяхнаас хүнгүй сөнөөгч онгоц, танк, мөн явган цэрэг устгах өөрөө явагч устгагч машин зэргийг зэвсэглэлдээ оруулж байна лээ. Тэгэхээр удахгүй хүн шиг робот энэ тэрийг харахын байналдаа.