чив чимээгүй
2009-04-15,17:01
Тайван байлга гэж сэтгэл минь
Тааваар минь орхи гэж зүрх минь
Зөнгөөрөө байя гэж сэтгэл минь
Зөвлөх зөгнөхийн алин болов чиг
Зүгээр л надаас шаардаад байх юм.
Зөв бурууг сэхэх ухаан дутав.
Уулын оргил ширтэж алха, бүү
Урдах замаа алгасч алха, бүү
Хүрэхгүй гэрэл рүү хичээж хар, бүү
Хүсээд байгаагаа үл тоож хар, бүү
Үнэхээр надаас шаардаад байх юм.
Үнэн худлыг сэхэх хүсэл оргилов.
Болох болохгүйд бүү зовоо, сэтгэлээ
Бүтэх бүтэхгүйд бүү чилээ, нүдээ
Санах санахгүйг бүү урсга, үгээ
Салах салахгүйд бүү тулга, нөхөрлөлөө.
Тун ч үнэн шиг санагдаад байх юм.
Тунгалаг ус шиг сэргээд ирэв.
Тааваар минь орхи гэж зүрх минь
Зөнгөөрөө байя гэж сэтгэл минь
Зөвлөх зөгнөхийн алин болов чиг
Зүгээр л надаас шаардаад байх юм.
Зөв бурууг сэхэх ухаан дутав.
Уулын оргил ширтэж алха, бүү
Урдах замаа алгасч алха, бүү
Хүрэхгүй гэрэл рүү хичээж хар, бүү
Хүсээд байгаагаа үл тоож хар, бүү
Үнэхээр надаас шаардаад байх юм.
Үнэн худлыг сэхэх хүсэл оргилов.
Болох болохгүйд бүү зовоо, сэтгэлээ
Бүтэх бүтэхгүйд бүү чилээ, нүдээ
Санах санахгүйг бүү урсга, үгээ
Салах салахгүйд бүү тулга, нөхөрлөлөө.
Тун ч үнэн шиг санагдаад байх юм.
Тунгалаг ус шиг сэргээд ирэв.