Хүн хүндээ хайртай байдаг
2009-06-26,10:59
Lemon-ны блогоос нэгэн зүйлийг уншаад жаал бодол болов. Гэр бүл салан бутрахад хэн буруутайв, хэн нь амьдралаа хэвээр нь авч үлдэх гэж хичээдэг вэ. Залуу гэр бүлүүд яагаад бие биенээ гомдоож эм нь нулимс дуслуулж, эр нь гараа зангидан хамаг юмаа авч савах ёстой гэж. түүний цаана бүлтэгэнэх бяцхан хүүхдүүд яах ёстой гэж. Эцсийн эцэст гэр бүлтэй болсон нь буруу юу, цаашилбал хохь нь уу. Үеийнхнээсээ харьцангуй эрт гэр бүлийн амьдралд орсон хүнд амьдралын ачаа хүнддэж, түүнийгээ даван туулах зориг тэвчээр үгүйлэгдэж, цус нь арай л шингэддэг юм болов уу даа. Чи би дээ тулсан үзэн ядалт хорон үг, хий хардалт хэнд хэрэгтэй юм бэ. Нэг анд ингэж хэлсийн: Амьдрал бол эрх ашиг дээр тогтдог гэж, бас бодмоор л үг. Яагаад гэхэд тэрвээр ингэж хариулсан- ''Мөнгөтэй баян хүүхэн ядуу хүнтэй суучихлаа гэж бодъё. А гэтэл эмэгтэйд бол мөнгө байна, тэрэнд биологийн хэрэгцээгээ хангах хүсэл байна, ахуй амьдралаа зохиох хүсэл байна. Тэр өөрөө мөнгөтэй учир баян хүн хайх хэрэггүй. Гагцхүү түүнд чин сэтгэлээсээ хандаж байгаа эр хүний халамж хайр л хэрэгтэй. А нөгөө талаар эр хүнд бодох хийх зүйл их байвч мөнгө байхгүйн гэхгүйн зовлонгүй болсон. Ингээд энэ 2 өөр өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангаад л явж байна. Амьдрал ийм л байдаг'' гэж тайлбарласан. Өмнө нь бол би түүнтэй байнга маргалддаг байлаа. Эрх ашиг дийлдэг гэвэл хайр дурлал үерхэл нөхөрлөл гэж байгаад яахын гэж ирээд л. Амьдрал бол хүн хүнээ гэсэн сэтгэл дээр тогтдог гээд л. Одоо бол би түүний талд гараа өргөчихье.Мэдээж хүн хүнээ гэх сэтгэл хаа нэгтээ байгаад л хүнийг дагаад л явжийдаг байх. Харин тэр эрх ашиг бол хүнтэй мөр зэрэгцэн байгаа гэж бодож байна. Нөгөө талаар эрх ашиг гэхээсээ илүү яагаад биенийгээ хайрлахгүй байгаад л би маш их гайхаж бас айж байна. Хүн ганцхан эзэн нь болохоороо хүн хүндээ хайртай байдаг юм..Хүн хүнээ хайрлаж амьдарья!
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь хөө
Хүний ухаант оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь хөө
Хүний ухаант оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
hunii mos nimgerch hun hundee chono yavsan niigmiin shiljiltiin hund uye ongorch baih shig ee. yamar ch bsan tegj naidaj suuna doo
Gishuut хэзээ бичсэн: 05:15, 2009-06-28 | |
тиймээ хүүхэд эцэг эхээсээ л үлгэр дуурайл авдаг тэр хүүхэн буруу л юм хийж байна даа. хүүхэд нь том болоод шаардлага тавихад танд ямар хамаатайн л гэж хэлнэ дээ.
director хэзээ бичсэн: 18:30, 2009-06-26 | |
hi zaluusaa
bi awtobusand yawj baital huuhdee daguulsan huuhen hogoo tsonhoor shidheer ni ta boliochee geed helsen chini uuduus namaig teneg yumu chamd ymar hamaatai yum geed zagnaad bsan. hun uuriinhuu tuluu zorigtoi bh ystoi bizdee ene minii l amidrah orchin bizdee. Ta nar ch gesen zorigtoi helj bgaarai
Зочин хэзээ бичсэн: 18:25, 2009-06-26 | |
хүн хүнээ хайрлаж амьдарвал хичнээн сайхан
Зочин хэзээ бичсэн: 16:41, 2009-06-26 | |
...Өргөс цэцэг хоёроо
Өмнө чинь дэлгэсэн орчлонд
Өөрөө жагая гэвэл
Өрөөлийг хайрлаж яваарай...
Өмнө чинь дэлгэсэн орчлонд
Өөрөө жагая гэвэл
Өрөөлийг хайрлаж яваарай...
gereltuya хэзээ бичсэн: 16:26, 2009-06-26 | |
Буруугаа ойлгож түүнийгээ давтахгүй байхсан гэж хичээдэг ч, дараа нь дахиад л өнөө зангаа давтчихсан байдаг. Бардам зан хүнд их гай болох юм даа
director хэзээ бичсэн: 16:22, 2009-06-26 | |
Acc
Өнөөгийн нийгэмд нэг нэгнээ барьж идэх нь л халаггүй өөрөө л болж байвал гэсэн бодолтой, хүний хөлс, хөдөлмөрийг мөлжигчид их байх юмаа. Хүний аж жаргалын үндэс бол харилцагч нарын хүндлэл гэж нэг хүн хэлсэн байдаг.Ер нь тэгээд хүнийг хайрлаж байж л бусдын хайрыг хүлээнэ
Зочин хэзээ бичсэн: 16:16, 2009-06-26 | |
Тиймдээ. Хүнд хүн гэдгээр нь хандаж чадвал тэгээл болоод явчихна даа гэж боджийно. Миний хувьд эр эм, хөгшин залуу, хөөрхөн муухай, өөр ямар байх нь огтоос хамаагүй. Тэр чинь хүн шүү дээ.
gereltuya хэзээ бичсэн: 16:00, 2009-06-26 | |
заавал гэр бүл биш санамсаргүй нэгнээ гомдоолгүй, эцэг эхээ зовоолгүй, гэмгүй нэгнээ хэмлэлгүй, сайхан үг хэлж урам нэмж, хүн хүнээ хайрлаж байгаасай, сэтгэл зүрхийг нь битгий хатаагаасай л гэж энийг бичсэн юмаа
director хэзээ бичсэн: 14:46, 2009-06-26 | |
Дараа том болохоороо энэ талаар ярьнаа
xvv хэзээ бичсэн: 14:41, 2009-06-26 | |
Гэр бүл гэр бүл гэр бүл... Өчдөр би нэг найзтайгаа буу халж байв мессэнжэрээр.
- Ганцаараа хэцүү байна уу?
- Үгүй дээ. Одоо дасч байна.
- Нэг ах маань саяхан нас барсан. Эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ л хоцорсон доо.
- Өө харамсалтай ийн.
- Манай ээж архичин ч хамаагүй тэр хүн байжийсан бол... Гэр бүл гэдэг хэн нь арчаатай арчаагүй байхаас үл хамааран элэг бүтэн л байх хэрэгтэй...
- Ганцаараа хэцүү байна уу?
- Үгүй дээ. Одоо дасч байна.
- Нэг ах маань саяхан нас барсан. Эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ л хоцорсон доо.
- Өө харамсалтай ийн.
- Манай ээж архичин ч хамаагүй тэр хүн байжийсан бол... Гэр бүл гэдэг хэн нь арчаатай арчаагүй байхаас үл хамааран элэг бүтэн л байх хэрэгтэй...
gereltuya хэзээ бичсэн: 13:38, 2009-06-26 | |