Эхийн хайр
2009-06-26,16:36
САХИУСАН ТЭНГЭР
Дэлхий рvv явахаар дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ.
-Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан,
-Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч, аз жаргалаар дvvрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аа, тэгвэл хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чинь яаж ойлгох юм бэ?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсч, яаж ярихыг зааж өгнө.
-Гэхдээ дэлхий дээр маш олон муу хvн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж, чамайг ертөнц дээрх бvх муу зvйлээс авран хамгаална гэх тэр агшинд Диваажинд маш нам гvм болж, тэр хvvгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хvv эцсийн асуултаа асуусан нь:
-Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан,
-Хvv минь, тvvний нэр тийм ч чухал бус, харин чи тvvнийг “Ээж ээ” гэж дуудаж болно гэжээ.
ЭХИЙН СЭТГЭЛ
Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн хайр халамжид умбаж өссөн бөгөөд ээж нь тvvнийг Цасангоо гvнжээс ч илvv хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нvдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бvх зvйл өөрөөр эргэжээ. Хvvхдvvд тvvнийг хөөрхөн байтугай, харин ч царай муутай гэж хэлэх болов.
Охин эхлээд тvvнд итгэсэнгvй. Учир нь бvгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хvvхдийнх шиг гэдэг байсан нvvрний арьс нь хөгшин хvнийх шиг vрчлээгээр дvvрэн, “мойл хар” нvд нь хялар байлаа. Нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь тvvнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь vзэн ядалт болж солигдлоо. Гэрлэх нас болсон ч тvvнийг тоох хvн байсангvй. Дээр нь хичнээн их эмчлэвч нvд нь засрахгvй байлаа.
Эмч нарын яриаг нууцаар сонссоод, аажмаар хараагvй болохоо мэдсэн охин одоог хvртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгvй, гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд, тvрvvлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн, охиноо сайн харж байхыг хvссэн байна. Бvсгvй хэсэг хугацааны дараа хараагvй болж, харанхуйн дунд амьдрах болов. Худалч ээж нь тvvнийг нас барсан ч харамсахгvй мэт алга байлаа.
Нэг өдөр эмч нар тvvнд тохирсон хос нvд олсноо хэлээд, мэс засал хийв. Бvсгvй дахин хардаг болоод, өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг дахин харахыг илvv их хvсчээ. Мөн бусдад дарамт болохгvй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад, гайхан дуу алдлаа. Тvvний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бvсгvй зогсч байлаа. Нvvрэн дээрх батга оргvй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстөй төстэй ширvvн vс нь долгиолон намирч байв. Урьдынхаас илvv өндөр болжээ.
Бvсгvй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч, “Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна. Миний нvvрний өө сэв vлдсэнгvй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу?” хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь “Vгvй, охин минь. Зөвхөн ээжийн чинь нvдийг шилжvvлэн суулгасан. “Тэр надад хэрэггvй” гэсэн юм” хэмээн инээмсэглэн хэлжээ.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ээжийгээ хайрлаж яваарай залуус ааа
Анастасия (зочин) хэзээ бичсэн: 11:41, 2009-10-08 | |
ehiin hair hamgiin aguu hamgiin huchtei
Gishuut хэзээ бичсэн: 05:17, 2009-06-28 | |
hey tiim shuu hunii eh etseg shig nandin zuil haanaas ch ereed oldohgui shoo enehuu uguulgiig unshiad uuriin erhgui nulims bumburchihloo
Ta buhendee amiddaa bie bie hairlaarai gj helii
Ta buhendee amiddaa bie bie hairlaarai gj helii
Зочин хэзээ бичсэн: 19:40, 2009-06-26 | |
эхийнхээ хайрыг ойлгохгүй үр хүүхэд байна гэдэг хамгийн арчаагүй бас эмгэнэлтэй, тэрхүү хайрыг мэдэрч түүнийхээ төлөө цохилох зүрхээ мэдрэнэ гэдэг агуу агуу
director хэзээ бичсэн: 17:48, 2009-06-26 | |
Эхийнхээ нүдэнд үр нь дандаа сайхан харагддаг.
Эх хүний мэдрэмжийг ээж нь охиндоо амиараа мэдүүлэхийг хүсжээ.
үнэхээр сэтгэл хөдөлгөм байна шүү
Эх хүний мэдрэмжийг ээж нь охиндоо амиараа мэдүүлэхийг хүсжээ.
үнэхээр сэтгэл хөдөлгөм байна шүү
Тархи өрөмдөгч хэзээ бичсэн: 17:17, 2009-06-26 | |