Компьютерийн сүлжээ гэж юу вэ
Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны компьютеруудыг
хооронд нь холбох холболтын систем юм. Холболтын төрлөөр нь
* fiber optic //шилэн кабель
* Ethernet //кабелийн физик холболт
* wireless //утасгүй
* DSL //телефон утасны шугамаар, цахилгааны шугамаар холбогддог гэж ангилна.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах хэсгүүдэд хуваана:
a. PAN (Personal Area Network)
PAN (хувь хүний сүлжээ) гэдэг нь хүний эргэн тойронд бага зайд үүсэх сүлжээг хэлнэ. Энэ сүлжээнд компьютерт холбосон утас, принтер, факс болон USB, IrDA, Bluetooth-ээр холбогддог төхөөрөмжүүд орно.
b. LAN (Local Area Network)
LAN (Дотоод Сүлжээ) гэдэг нь гэр, оффис, байшин зэрэг бага орон зайг
хамарсан сүлжээг хэлнэ. Дотоод сүлжээ нь утастай болон утасгүй байж болох ба Hub, Switch, Bridge, Router, Wireless Access point зэрэг төхөөрөмжүүдийг ашиглана.
c. MAN (Metropolitian Area Network)
MAN (Хотыг хамарсан сүлжээ) гэдэг нь хотын дүүрэг хооронд болон хотыг
бүхэлд нь хамарсан сүлжээг хэлнэ.
d. WAN (Wide Area Network)
WAN (Өргөн бүсийг хамарсан сүлжээ) нь асар уудам талбарыг хамрах ба
дотроо хэдэн зуун мянган PAN, LAN, MAN сүлжээнүүдийг багтаадаг. WAN-ын
хамгийн том жишээ бол INTERNET юм.
Үргэлжлэл бий шүү..