Internet Ба зарим нэг зүйлсийн талаар
***Internet (Interconnected Networks)
Интернэт нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий
***IP хаяг (Internet Protocol address)
Сүлжээний төхөөрөмжүүд (computer, switch, router, server, printer, fax, IP phone
г.м) сүлжээнд нэг нэгийгээ танин хоорондоо мэдээлэл дамжуулах хаяглалтыг IP
хаяг гэнэ. Интернэтийн сүлжээнд ашиглагддаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
сүлжээний хаягийг real IP хаяг гэнэ. Хэрэглэгч real IP хаягаа интернэтийн
сүлжээнд холбогдох төхөөрөмжийн хаяглалт болгож ашигладаг бөгөөд тухайн
real хаяганд харгалзах хурдыг тохируулж өгснөөр хэрэглэгчийн интернэтэд
холбогдох хурд тодорхойлогдоно.
Компьютер (сүлжээний төхөөрөмж) дээр real IP тавин интернэтэд холбосон
тохиолдолд интернэт ашиглан дэлхийн хаанаас ч тэр компьютер (төхөөрөмж)
руугаа хандаж чадна.
Олон улсын хэмжээнд дараах IP хаягуудыг дотоод сүлжээнд ашиглахаар тогтсон
байдаг:
10.0.0.0 -оос 10.255.255.255 хүртэл
172.16.0.0-оос 172.31.255.255 хүртэл
192.168.0.0-оос 192.168.255.255 хүртэл
Бусад IP хаягуудыг интернэт болон бусад зүйлд ашигладаг ба улсуудад
хуваарилан өгсөн байдаг. (нэг сүлжээнд IP хаяг давхардаж болохгүй)
24-26, 63-76, 204-209, 216 –аар эхэлсэн IP хаягийг АНУ, Канад
56-61, 125, 202-203, 210-211-ээр эхэлсэн IP хаягийг Ази, Номхон далайн орнууд
гэх мэт.
***DNS (Domain Name System)
Сүлжээгээр дамжиж буй мэдээлэл IP дээр тулгуурлаж явдаг ба Интернэтэд
байрлах Web server, Mail server, File server-үүд бүгд өөр өөрийн IP хаягууд дээр
байрладаг. Нэг сайт руу орохын тулд IP хаягийг нь бичих, тогтооход хүндрэлтэй
байдаг тул Домайн Нэр гэсэн ойлголт гарч ирсэн. Domain name нь интернэтэд
байрлах компьютер болон серверүүдийн сүлжээн дэх нэр гэсэн үг (yahoo.com ,
mobicom.mn, www.olloo.mn г.м). DNS сервер дээр тухайн домайн нэрд харгалзах
IP хаягийг бүртгэсэн байдаг ба домайн нэрийг IP хаяг руу хөрвүүлдэг сервер юм.
Мобикомын DNS серверийн IP хаяг нь 202.131.224.2, 202.131.232.4 .
Хэрэв компьютер дээр DNS серверийн IP хаягийг тавьж өгөөгүй буюу буруу
тохируулсан тохиолдолд веб хуудас үзэж чадахгүй. Энэ тохиолдолд веб хөтөч
(Internet Explorer, Mozilla) дээр тухайн веб сайтын байрлах серверийн IP
хаягийг бичиж орвол веб хуудсыг үзэж чадна.
***Хурд хэмжих хэмжигдэхүүн
Интернэтийн хурдыг bit-ээр илэрхийлдэг.
64Kb (Kilo bit),128Kb (Kilo bit),1Mb (Mega bit) г.м
8 b = 1 B b – bit
1024 B = 1 KB B – Byte
1024 KB = 1 MB KB – Kilo Byte
1024 MB = 1 GB MB – Mega Byte
1024 GB = 1 TB GB – Giga Byte
TB – Tera Byte
Internet Explorer-оор ямар нэгэн сайтаас файл татаж авах (Download) хурд
нь KB (Kilo Byte) –аар хэмжигддэг.
Upload болон Download
Хэрэглэгчийн компьютерээс өгөгдлийг (music, video, file) гадаад сүлжээгээр
дамжуулан хэн нэгэн хүний компьютер лүү эсвэл ямар нэгэн website болон
server лүү илгээхийг upload гэнэ.
Гадаад сүлжээгээр дамжуулан хэн нэгэн хүний компьютерээс эсвэл ямар нэгэн
website болон server-с өгөгдлийг (music,video,file) хэрэглэгч өөрийн компьютерт
татаж авахыг download гэнэ. Веб сайт руу ороход тухайн сайт дээр байгаа
зураг, дүрс, текст зэргийг татаж аван дэлгэц дээр гаргадаг тул энэ нь download
хийж байна гэсэн үг.
***Хурд шалгах аргачлал
Алхам 1: Хэрэглэгчийн дотоот сүлжээ рүү холбогдож байгаа интернэтийн
үйлчилгээ үзүүлэгч буюу ISP(Internet Service Provider)-ээс ирж байгаа
үзүүр буюу WAN үзүүрийг шууд компьютертэй холбож шалгана.
Үүнд:
Оптик кабелиар холбогддог бол Optic Media Converter-ын LAN портоос
гарсан кабелийг дотоод сүлжээндээ холболгүй шууд хурд шалгах компьютер
руу залгана.
Радио модемоор холбогддог бол Power Injector-ын To Network портоос гарсан
кабелийг компьютер руу залгана.
Алхам 2: Компьютер дээрээ Real IP хаяг тавих.
Алхам 3: Download accelerator (Flashget г.м) төрлийн программуудыг ашиглан
файлдаа хязгаар тавьж өгөөгүй веб сайтаас файл татаж хурдыг тестлэнэ.
Хэрвээ таны компьютер дээр дээрх төрлийн software суугаагүй бол Internet
Explorer-оор өөрөөр нь 4-5 зэрэг файл татуулж transfer rate хэсэг дээр байгаа
хурдны утгыг хооронд нь нэмж, нийлбэр хурдыг 8-аар үржүүлж олно.
Flashget программ нь үнэгүй бөгөөд http://www.flashget.com/index_en.htm
сайтаас татаж авч болно.
***Хурд удаашрах шалтгаан
- Сүлжээний кабель хэт урт болон кабелийн толгой (RJ45) дутуу хавчигдсан
үед түүгээр дамжих мэдээлэл алдагдал ихтэй болж тасалддаг.
- Сүлжээн доторхи компьютерүүд дээр вирус (virus, spyware, trojan) суусан
үед хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр маш их хэмжээний мэдээлэл сүлжээ болон
интернэтээр тарааж, татаж авч байдаг.
- Бага хурдны интернэтэд хэтэрхий олон компьютер холбох.
- Нэг компьютер дээрээс их хэмжээний юм татаж авах буюу upload хийх.
Энэ үед бусад компьютерүүд интернэтэд холбогдож чадахгүй буюу маш бага
хурдаар холбогдоно.
- Сүлжээнд холбогдсон компьютерүүд дээр P2P (Peer to Peer) төрлийн
программ суулгуулахгүй байх. Firewall болон толгой компьютер дээрээ
эдгээр программуудын ажилладаг протоколын портуудыг хаах. Ийм төрлийн
программууд нь интернэтийн урсгалын ихэнхи хэсгийг download болон uploadоор
дүүргэдэг. Kazaa, iMesh, BitTorrent, Metacafe, eMule, eDonkey, Shareaza,
BearShare, Limewire, Morpheus, Ares, WinMX гэх мэт програмууд энэ төрөлд
орно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
око око за
Гоё мэдээлэл оруулжээ