Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар

  • director
Миний санаа бодол энэхүү замаар хөврөх болно
Цаг хугацаа явсаар

Шинэ сэтгэгдлүүд

  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин:
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: zailaa
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: LJJKHHDSJHFJDSHFHUYHEUYHUGWGUIEUIHNKGJN
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ бичлэгт Зочин: vrgeljlel n heregtei bna
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: eniig hen bichsen ym be ymar ch utgatai ym bedee kkkk
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт Зочин: эсвэл нэвтэрч орох шаардлагатай.
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт хэн (зочин): одоо ингээл мэдчихлээ баярлалаа
  • Монголчуудын цээрлэх ёсон бичлэгт мэндээ (зочин): Үнэхээр гоё хэрэгтэй зав мэдээлэл өгсөнд баярлалаа энэ бүхнийг биелүүлж мөрдөж явнаа
  • Мэнгэ байх сайн уу? бичлэгт Hh: Dadido haanaa awhuulsan we helj
  • Такси баригч бичлэгт Зочин: Бум эрденэ их гое бичих
  • PC Гацаад байвал бичлэгт Зочин: ter defregment ni hna bgan be oldgue
  • Юу ч хэрэггүй бичлэгт director: Ийм үед л юу хоосроод, юу дутаад байгаагаа уйгагүй хайж олохгүй л бол хором өнгөрөх тусам өөрийгөө..
  • Юу ч хэрэггүй бичлэгт Зочин: iim ve ch baidag shvv magadgvi hair haisan gantsaardasan zvrh ingedeg
  • Бөднө шувууны өндөг бичлэгт Зочин: монгол бөднө шувууны аж ахуй яг байдаг уу эсвэл гаднаас оруулж ирдэг үү.

Болор толь



Үг холбох?
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
Гадаа ямар байна
296320 удаа нээгдэв.
2006-2009 © blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 96-р хуудас. | дараах >>

Өчил

2008-11-13,09:47
Бодохоор л орох байх газар олдохгүй юм. Өчигдөр  орой ажлаасаа тараад очсон чинь дүү маань гүйж ирээл хоол таваглаад барьж ирснээ:Би будаатай хуурга хийсэн гэж хэлсийн.  Тэгэхэд нь би вээр За за цаанаа тавьчихаа эхлээд гараа угаачий гэвээ. Хувцасаа сольж гараа угаачаад, Хоолоо томоос том халбагадсан чинь Ямммммар ч амтгүй, бас сонгиногүй, тос гэх юмгүй аргуун байдым даа. -Өө сонгино хийхгүй яасын бэ гэтэл дүү маань: -Яахын муухай ш дээ гэж байна. Ийм балиар юмыг чинь яаж идэхийн гээд би уурлалаа.Үнэндээ бол дүү маань сонгино иддэггүй юм л даа. Харин миний хувьд бол аймаар их өлссөн байсан болохоор үнэхээр гоё хоол гэж бодсон бөгөөд  бодсон шиг байгаагүйд үнэхээр уур хүрсэн юм. Дүүгээ буруутгасандаа өөрийгөө зүхлээ.Аминдаа л намайг хирдээ халамжилж байхад нь би ингэж байх ч гэж.
Хооллосны дараа гал тогооны өрөөнд ортол шил толь арчдаг илгэн алчуур байдгийм л даа. Тэрийг тостой хутгаад бөөрөнхий хар бөмбөг болгоод тавичижээ. Хараал ид гэж, дахиад л уурын манан нүдийг минь бүрхэлээ. Наашаа хүрээд ир чи гэж хэлчээд ирэхийг нь хүлээн цовхчиж зогслоо.Айсан байртай чимээгүйхэн орж  ирээд:-Яасан гэж дуу муутайхан асуухад нь: -Чи одоо тэнэг юм уу хайшаа юм. Бэлэн алчуур байж байхад энийг бас заваартуулаад ... Энийгээ угаа чи... Бас л хараал ид гэж... Тэр орой нь өөрийгөө үзэн ядав, бүр нойр хулжсан. Яахав дээ хийсэн юм бүр нь сэтгэлд нийцэх албагүй шүү дээ. Дүүгийнхээ оронд өөрийгөө тавилаа.Ядраад ирэхэд нь гээд хоол хийгээд, гэр цэвэрлэсэн, баярлана даа гээд л хйисэн юмаа дахин дахин хараад л юу гэх бол, пөөх хэн гэр цэвэрлээ вэ, ямар гоё хоол хийгээ вэ гэж хэлнэ дээ гэж бодохын хажуугаар хэрэндээ л сэтгэл хангалуун байсан нь илт. Гэтэл яав хоолыг нь голоод, хийсэн юмыг нь юман чинээ бодсонгүйд урам нь хугараад зогсохгүй гомдсон бөлгөө. Дүү минь чи минь мунхаг тэнэг эгчийгээ уучил. Хэлээ булталзуулан шулганан гартаа байгаа чихрээ урдаас сарвайж байсан нялх балчир дүр чинь одоо ч нүднээ ил, тэр үеийг бодоход том болсон хэдий ч насанд хүрч хариуцлага хүлээхэд хол байна даа.
Та бүхэн ч гэсэн дүүгээ хүүгээ охиноо битгий над шиг ингэж аашлаарай. Үүнээс хойш хэн ч над шиг муухай зан бүү гаргаасай, Нялх багад нь хайрлаж яваасай гээд Ш.Дулмаа гуайн рхин үрээ хайрла хэмээх шүлгийг үлдээв.
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
     Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
     Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
     Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
     Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
     Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
     Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
     Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
     Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
     Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
     Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
     Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
     Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
     Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
     Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
     Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
     Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
     Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
     Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
     Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
     Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
     Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
     Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
     Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
     Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
     Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла


бичсэн: director төрөл: Зүгээр л | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 716 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

яаг үнэн шүү,надад ийм юм зөндөөл тохиолддог,дүү нараа хайралцгаая хүмүүсээ
buugii (зочин) хэзээ бичсэн: 10:12, 2008-11-28 | |
Гайхамшиг
үнэхээр таалагдлаа, үгийн сонголт, бичсэн сэтгэл,оруулсан шүлэг,цаашилбал сэдэв, гайхамшигтай нийтлэл байна. Монгол эмэгтэй хүн цул авьяас байх хичнээн сайхан. applause
Melody хэзээ бичсэн: 23:16, 2008-11-23 | |
MUUHAI EGCH BNA DAA CHI
ЧИ ЯАЖ БАЙГААН МУУХАЙ ЭГЧ БАЙНА дАА ЧИ.(АЙМААР МУУХАЙ ХАРАВ) ДҮҮГЭЭ ХАЙРЛАХГҮЙ БОЛ НАДАА ӨГ angry БИ ХҮҮЛХҮН ДҮҮТЭЙ БОЛМООРИЙНА ХҮҮЛХҮН дАНдАА ЭРХЛҮҮЛЭЭЛ ГОЁ ХООЛ ХИЙЖ ӨГӨӨЛ БАС дҮҮГЭЭ ӨМӨӨРЧ ХҮНТЭЙ ЗОдОЛдООЛ АЙМААР ГОЁ
DESI хэзээ бичсэн: 14:28, 2008-11-14 | |
тэгдийн
тэгдийм аа надад ч бас ийм юм бараг өдөр болдон тохиолддог. дүүгийн байдал ерөөсөө санаанд нийцэхээ болиод би ч бас их муухай ааштай юм шиг байгаан балиар заваан этэр гээд загнаад хаячдийн тэгээл үл ойлголцол гомдол зөрчил үүсдийм даа.энэ байдлаас сүүлдээ их залхаж байгаа ч асуудлыг яаж шийдэхээ нэг л мэдэхгүй л байна гэж
Зочин (зочин) хэзээ бичсэн: 17:00, 2008-11-13 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 99-с 96-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдэхэд илүүдэхгүй
  • Бодрол
  • Зөвлөгөө
  • Амралт чөлөөт цаг
  • Зүгээр л
  • Монголын төлөө
  • найз нартаа
  • дурсамж
  • надад тохиолдсон
  • мэдмээр юм билээ
  • хайрт
  • дуртайхан дуу минь
  • Бараг л улс төр
  • Бүлэггүй
  • бодлоос бодол
  • Хийсвэр ч бодит
  • Мэдлэгт нэмэр
  • Funny
  • love or..
  • эрүүл мэнд

Шинэ бичлэгүүд

  • Бичин жилийн анхны бодол
  • Хоосонгүй хоосон
  • Бөднө шувууны өндөг
  • Такси баригч
  • Амьдрал үргэлжилсээр
  • Газар хөдлөлт боллоо
  • Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/
  • "Тайчигч хулгайч хоёр"
  • Анхаар, вирус
  • Онцгүй шөнө
  • хавирга руу хатгаад өө
  • жавхлан үнэн үү
  • Internet Ба зарим нэг зүйлсийн талаар
  • Компьютерийн сүлжээ гэж юу вэ
  • Нэгээд насны ойн баяр
  • Яах гэж блог бичдэг юм бэ
  • Сонин л юм, хачин л юм
  • Цас+утаа=?,
  • Гаж донтонгуудын давхцалдаан
  • Юу ч гэхүү
  • Валиартаад
  • Дурлахгүйгээр үнсэлцээчээ
  • муухай
  • инээхүү
  • Хоёр зуу
  • Анхаар
  • Сайхаан сайхан
  • Хичээлд явмаар л байна
  • (гарчиггүй)
  • Монголчуудын цээрлэх ёсон
  • Уусны маргааш уу?/үргэлжлэл/
  • Уусны маргааш уу?
  • Дотно байх хэцүү найз байх бүр хэцүү
  • Баяртай
  • Юу ч хэрэггүй
  • Нэг төгрөг буцааж өгдөг байна шүү
  • Эхийн хайр
  • Хүн хүндээ хайртай байдаг
  • Messenger-т нуугдаад байгаа нөхдийг олоод ав
  • Мэнгэ байх сайн уу?
  • харах нүдэн
  • Харвасан од
  • Амархаан шиг
  • Ketchup-ийг үзэн ядаж байна.
  • CPU-Z
  • Энэ юуныхав
  • Internet language
  • миний юм бол миний л юм, харин чинийх?
  • Top secret
  • Дутагдал..
  • Эрчүүдэд хамаагүй, цаашаа
  • Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр
  • Хачин зүүд
  • Амьдаар нь
  • PC Гацаад байвал
  • Элэг хөшив
  • хоолноос ходоодоо
  • Амьдрал нулимсанд...
  • намуухан
  • өө яажийнаа
  • wonderful life
  • чив чимээгүй
  • Үнэн тас
  • Хүлээсээр..
  • Ингээд байвал ямар байна
  • Баяр хүргэе
  • удаан унтраад байгаа машиныг хурдлуулъя гэвэл
  • who is who
  • antirivus-н программын тухай жижкээн өгүүлий
  • Даяргаатайн бэ
  • Ганцаараа өнгөрүүлсэн шөнө
  • Уярав, уйлав
  • Урагшаа
  • юу сайн бол юу сайн гэдэг билээ
  • NIce
  • >>Архив...

Холбоосууд

  • Google
  • Pro
  • All
  • Bolod
  • Nlog
  • Info
  • Game
  • I tech
  • Forum
  • negdsen portal
  • dictionary 1st
  • dictionary 2nd
  • dictionary 3rd
  • dictionary 4th
  • open
  • Хүн бичиг
  • умшжийяа
2006-2009 © Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг л амьдар