Үнэхээр нээрээ
2008-11-22,14:42
Боолын гэрээ хэмээх кино үзлээвшд. Зарим нэг техник, зураглалын алдааг эс тооцвол савангийн дууриудаас хувь илүү болсон бана лээ.Ёстой нөгөө нусаа идэлцэж өссөн 2 сайхан залуу байхын. Өнөө маргаашаа аргацаасан амьдралтай хэдий ч хоосон хонодоггүй 2 иддэггүй хэрдээ болгочихдог байсан тэдний тухай өгүүлдийн. Ид хийж бүтээдэг насан дээрээ хэдэн халтар төгрөгнөөс болж амь амьдралаа өөрийн гараараа үгүй хийчихэж байгаам. Санаандгүй хүний амь аварч байгаан, надад хамаагүй гаад нүдээ аниад өнгөрчихөж болох л байсан, тэд тэгээгүй ээ. Харж хандах хүнгүй, асрамжын газар өссөн тэд хүн чанараа гээгээгүйг энэ явдал гэрчилж байгаан.Баян тансаг амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ дээ, сайхан сэтгэлтэй тэдний сул талыг ашиглан нүцгэн гараар нь могой бариулж байгаа ш дээ, нөгөө амийг нь аварсан новш нь. Хэрдээ л аз жаргалтай амьдрал нь нүд ирмэхийн зуур үнс нурам болон хувирч байгаан. Тттт, үнэхээр толгой сэгсрэн шогширмоор. Хамгийн хэцүү хэсэг нь охин дүүг нь....хараал ид гэж. Ийм юм хийж байгаа хүний тэр хараал идсэн унжгар нь босдог л юм байх даа. Тийм балиар үйлдлийн талаар сонсохоор л уур хүрээд байдын, өөрийг нь орилуулж байгаад тэр унжгарт нь хадаас шаахсан. Яаж ямаа шиг орилох болоо. Хүүшээ би чинь одоо кино ярьж байсан чинь юу гээл далийгаад яваад өгвөө. Хүн гэдэг үнэхээр агуу, ухаантай, ухамсартай энтэр гээл байдаг. Гэтэл яав, хүнээс илүү муухай хэрцгий, нэгнийхээ цус, нус,нулимсыг барж, харж, баясч, бахархаж, хөөрч, инээдэг зэвүүн махчин, араатнаас долоондор амьтан хорвоо дэлхий дээр байхгүй бизээ. Чөтгөр аваасай тэднийг. Хүн гэдэг нэрийг хүртэж явах хувь тавилан гээш нь зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будааны дайтай ховорхон заяах хувь тохиол эн тэр гээл байдаггүйсэн билүү. Хүн гэдэг энэ сайхан нэрийг эрхэмлэн дээдэлж явахыг уриалж байна хүмүүсээ. Үлдсэн амьдралаа улс орондоо нэмэртэй биш юмаа гэхэд эргэн тойрноо хайрлаж өөртөө ч өрөөлд ч гай болохгүйхэн шиг амьдарцгааяа. Киноны төгсгөлд АЖ Дамчаа гуай ингэж хэлжугаан.''' Монголчууд бид мөнх тэнгэрийн удамт, саруул ухаантай ард түмэн. Хөх толбот Монголчууд бид нэгэн цагт дэлхийг эзэлж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр монгол залуус хорт муу санаа бүхий хэдэн халтар төгрөгний төлөө нэгнийгээ алж, галдан шатааж байна.Би их харамсаж байна.. Миний сэтгэл их эмзэглэж байна. Бид чинь монгол хүмүүс биз дээ'' Хэдий энэ үг киноны үг ч гэлээ Дамчаа гуай зүрхнийхээ гүнээс хэлсэн нь лавтай. Энэхүү киногоор дамжуулж залууст бага ч болов ухаарал хайрласан уран бүтээлчдэд баярлалаа. Харин 1 юм нь кинонд оролцон тоглосон жүжигчдийн нэр цол гуншинг үг үсгийн алдаатай бичсэн байсан. Тухайлбал АЖ Дамчаа гуайн нэрийг Дамчой, Төрийн соёрхолт гэхийг төрийн соёртот гэж бичсэн байсан. Эцэст нь залуусаа ирээдүйгээ би чи бид бүгд босгоно шүү гэж хэлэх гэсийн. Амьдрал бол уул юм. Уулын өөдөө өгсөх хэцүү, уруудах амархан.
бичсэн: director төрөл: Амралт чөлөөт цаг |